Долоохон хүнтэй хороонд 13 тэрбум ахадна, Т.Доржханд аа!

Шадар сайд Т.Доржхандаар ахлуулсан “Эрчим хүчний реформын үндэсний хороо” гэж сүрхий нэртэй газрыг долоон хүний орон тоотойгоор байгуулаад удаагүй байна. Ажил нь гацсан хэдэн эх үүсвэрээ цааш хөдөлгөж, шинээр эх үүсвэр нэмэхгүй бол мянган Т.Доржханд байгаад ч шинэчлэл байхгүй л дээ. Гэтэл реформын хороо маань энэ зүгт ажлаа эхлүүлэхээсээ өмнө 2025 оны үйл ажиллагааныхаа төсвийг 13 тэрбум төгрөгөөр батлуулаад авчээ. Долоон хүнтэй хороонд бол ахадсан л төсөв харагдана лээ.

Тухайлбал, долоон хүний нэг  жилийн цалингийн зардалд 600 сая, хангамж бараа материалын зардалд 377 сая, тээвэр шатахуунд 200 сая, байрны төлбөрт 80 сая, гадаад сургалт томилолт 800 сая, дотоод томилолт 500 сая гэх мэтээр явж өгнө. Эндээс харахад зөвхөн гадаад дотоод томилолтод 1.3 тэрбум төгрөг явчихаж байна. Ямартай ч Шадар сайд маань татвар төлөгч бидний 800 сая төгрөгөөр гадаадад зугаалах аж. Үүнээс гадна хурлын зардалд 200 сая, танилцуулга брошур хэвлэхэд 350 сая төгрөг, хуулийн гэрээний төлбөрт 500 сая төгрөг гэх зэргээр төсвийн задаргаа байна.

Зөвхөн танилцуулга брошур хэвлэхэд 350 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн нь Т.Доржханд сайдын пиарыг хийхэд зарцуулагдана. Түүнээс бус эрчим хүчний чиглэлд явж байгаа төслүүд бүгд болох болохгүйгээ яриад мэдээлэл өгөөд явж байна. Бүхний нүдэнд ил өрнөж байгаа гацаж зогссон салбар гэдгийг ч иргэд бултаараа мэднэ. Энд Т.Доржхандын хэрэг ч алга. Нөгөө талаар төсвөө ахиухан тавиулах гэж нэлээд зовсон нь харагдана. Ямар сайндаа машины зогсоолд таван сая төгрөг, өрөөний цэвэрлэгээнд 12 сая, бага үнэтэй түргэн элэгдэх зардалд 15 сая төгрөг гэх мэт зардал төлөвлөсөн байна. Долоохон хүнтэй хороонд 13 тэрбум төгрөг ахадсан асуудал шүү, Т.Доржханд сайд аа.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тэтгэврийн хүн(59.153.115.198) 47 минутын өмнө

Доржхандыг зайлуулаачээ

0  |  0
Т(66.181.161.67) 2 цагийн өмнө

Татан буулгаад арай дэндүү юмаа энийг бас батлаад сууж л байдаг

0  |  0
B(202.126.88.193) 2 цагийн өмнө

Татан буулгаачээ одоохондоо энэ шиг хэрэггүй юм алгадаа Өөрсдийнхөө зардлыг хасахгүй цахилгааны үнээ нэмээд бүх юмны үнэ өслөө

0  |  0
bi(202.21.96.212) 4 цагийн өмнө

Энэ нэг Халтар Төлөг эх орноо ард тзмнээ гэх сэтгэл алга. Зүгээр л Шуналын тулам байна. Үүнийг хөөж явуулах юмсан....

0  |  0
Хөөе(66.181.177.81) 5 цагийн өмнө

Бангладешийн халтар гөлөг ард түмний татварын мөнгөөр бага шиг тоглоорой!

0  |  0
059(64.119.29.144) 5 цагийн өмнө

ene yostoi shunaliin dev bolchikhjee...

0  |  0
Top