Өмнөговь аймгийн Даланзадгад хотын төв Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд Хурдан морины гурамсан хөшөөтэй усан оргилуур бүхий талбай Өмнөговь аймгийн 80 жилийн ойн баяр наадмын эхний өдөр буюу энэ сарын 22-нд нээлтээ хийлээ. Энэ талбайг “Ажнай” корпорациас аймгийнхаа 80 жилийн ойд зориулан бэлэг болгон барьсан бөгөөд нэг тэрбум төгрөгөөр бүтжээ. Бүтээн байгуулагчаараа нэрлэгдсэн энэхүү талбайн нээлтийн ажиллагаанд Киви, Хурд зэрэг хамтлаг дуучид ая дуугаа өргөн барьжсан. Говь нутагт болсон цоглог шоуны нэгэн сонирхолтой агшин нь салют шоу байлаа. Манайдаа ховорт тооцогдох морин эрдэнийн хөшөө бүхий усан оргилууртай болсондоо Өмнөговийнхон баяртай байна. Дашрамд дурьдахад "Ажнай" талбайн усан оргилуур хөгжмийн аясаар өөрөө усаа өндөр нам болгож, мэдэрдэг хүнээс ч ухаантай эд гэнэ лээ.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )