УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Карл Попперын Мэтгэлцээний нийгэмлэг, "Отгонтэнгэр" их сургууль хамтран Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд "Санан тунхаглах ирээдүй" Карл Попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах X тэмцээн өнөөдөр эхэлж байна.
Тэмцээн хоёрдугаар сарын 07-09-ний өдрүүдэд үргэлжилнэ.
Төрийн ордонд болж буй тэмцээнд 21 аймаг, Улаанбаатар хотын 128 багийн 384 багш, сурагч оролцохоор бүртгүүлжээ.
“Мэтгэлцээн бол өрсөлдөөн бус соёл юм” уриатайгаар Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ой, Монголын Карл Попперын Мэтгэлцээний нийгэмлэгийн 10 жилийн ойг тохиолдуулан зохиож буй 10 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцогчид “Сонгуульд санал өгөх насыг бууруулах эсэх”, “Электрон тамхины хэрэглээг бууруулах хамгийн зөв арга”, “Хиймэл оюун ухааныг УИХ-ын гишүүн ашиглах нь”, “Хүүхдийг хатуу аргаар хүмүүжүүлэх нь...” зэрэг асуудлаар шийдэл дэвшүүлж, мэтгэлцэнэ.
Сэтгэгдэл ( 0 )