ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд малын гарлагатай

2025 оны 02 сарын 15

Аргын тооллын 2 сарын 15, Санчир гараг. Билгийн тооллын 18

ӨВЛИЙН АДАГ САРЫН ДӨРВӨН НОГООН ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд малын гарлагатай
  • Наран ургах, шингэх: 07.58-18.14
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
  • Суудал: Огторгуй

 

Аргын тооллын 2 сарын 15, Санчир гараг. Билгийн тооллын 18, Харцага одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:58-18:14. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах,  лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа  болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top