ДОРНЫН ЗУРХАЙ: Үхэр, тахиа жилтнээ эерэг сайн

Э.Тэргэл | Zindaa.mn
2025 оны 02 сарын 17

Аргын тооллын 2 сарын 17, Сумъяа гараг. Билгийн тооллын 20

ӨВЛИЙН АДАГ САРЫН ХОЁР УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өлсөж ундаасна
  • Наран ургах, шингэх: 7:55-18:17
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Авахуй
  • Суудал: Уул
     

Аргын тооллын 2 сарын 17, Сумъяа гараг. Билгийн тооллын 20, Тэргүүн дагуул одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:55-18:17. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top