Л.Бямбажаргал: Төгсбуянт зурхай нь сарны тооллыг 100 мянган жилд нэг хоног алдах асар өндөр нарийвчлалтай гэдгийг тогтоосон

2025 оны 02 сарын 26

ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Монгол Улсын гавьяат багш, физикч Лосолын Бямбажаргалтай “1000 жилийн цаг тооны бичгийн тооцооллын эцэслэн шийдсэн судалгаа”-ны ажлын бүрэн эх хувийг Гандантэгчэнлин хийдийн удирдлагад гардуулан өгөх үеэр нь ярилцсан юм. Тэрбээр тус судалгааны багийн ахлагчаар ажилласан билээ.

НЭРТЭЙ ЭРДЭМТЭД, ЗУРХАЙЧИД ЦАГ ТООНЫ БИЧГИЙН АСУУДЛЫГ НЭГ МӨР ШИЙДЭХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН

-Та үндсэн мэргэжлээрээ физикч хүн юм. Одон оронтой хэзээ яаж холбогдсон бэ. 1000 жилийн цаг тооны бичгийн тооцооллыг хэзээнээс хийж эхлэв?

-Би бол зурхайч, одон оронч биш. Онолын физикч хүн. Хувь зохиолоор гэх үү, 1990 онд Физик, технологийн хүрээлэнд ажиллаж байхад тэнд Зурхайн тасаг гэж байсан. Зурхайн тасагт н.Зуухай, С.Нинжбадгар, Г.Баасанжав гээд одон орон судлаач манай нэртэй сайхан эрдэмтэд ажиллаж байлаа. Тэд намайг компьютерын программ хангамжийн тал дээр туслахыг хүсэж, тэр дагуу 1000 жилийн цаг тооны бичгийн анхны тооцоог 1990 оноос хийж эхэлсэн юм.

Нийгэм өөрчлөгдөхөд цаг тооны бичгийг Шинжлэх ухааны академи хариуцахаа больсон. Түүнээс арваад жилийн дараа буюу 2002 оны дөрөвдүгээр сарын 3-нд цаг тооллын асуудлаар Засгийн газар хуралдсан юм. Хуралдааны тэмдэглэлээс юу гэсэн бэ гэвэл Монгол төрийн түүхэн тэмдэглэлт томоохон үйл явдал болон хуучин цагийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийн мэндэлсэн өдрийг орчин цагийн тоололд шилжүүлэн тогтоох шаардлага байнга гараад байна. Үүнийг харгалзан эрдэмтдийн санал, монгол зурхайн уламжлалт аргад тулгуурласан төсөл боловсруулж, цаг тооны бичгийн асуудлыг нэг мөр шийдэх хэрэгтэй боллоо гээд уг асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахыг тухайн үеийн Боловсрол, шинжлэх ухааны яаманд үүрэг болгосон юм.

Тэндээс бага хурал зохион байгуулж, ажлын хэсэг гарсан. Тэр ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Түвдэнпэлжээлин хийдийн хамба Ж.Гончигсүрэн, Гандантэгчэнлин хийдийн цорж лам Г.Диваасамбуу, Монголын Зурхайчдын холбооны тэргүүн бөгөөд Дэчинчойнхорлон хийдийн хамба Д.Пүрэвсүрэн, тус холбооны дэд тэргүүн Ж.Пүрэвжав, МУИС-ийн багш, зурхайч Л.Тэрбиш, Монголын Үндэсний түүхийн музейн захирал С.Идшинноров, одон оронч эрдэмтэн С.Нинжбадгар, Г.Баасанжав нарын зэрэг номтой мэргэд орж байлаа. Эндээс ажил эхэлсэн юм.

-Эрдэмтэд, зурхайчдын судалгаагаар ямар үр дүнд хүрсэн бол?

-Монгол цаг тооны цаглаварт тулгуурлан монгол тооллын нэгдүгээр жарны эх болох гал туулай жил буюу Григорийн тооллын 1027 оноос 2106 оныг дуусталх хугацааг судалгаанд хамруулсан. Энэ хугацаанд монгол нутагт хэрэглэж ирсэн цаглавар зохиох уламжлалт арга, түүний түүхэн үндэс, одон орон зүйн нийцэт байдлыг харьцуулан судалгаа хийсэн. Дээрх хугацаанд хамруулсан 1080 жил, 13361 сарын нийт 394853 хоногийн өдөр бүрийн монгол зурхайн зурлагыг Төгсбуянт зурхайн ёсоор зурж, cap бүрийн нар, сарны тохиолыг орчин үеийн астрономийн тооцоотой харьцуулан судалсан. Мөн астрономийн онцлог үйл явдлууд болох энэ хугацаанд болсон буюу болох 2565 удаагийн нарны хиртэлт, 2602 удаагийн сарны хиртэлтийг жишин үзжээ.

Монгол билгийн тооллын нэг сарын үргэлжлэх дундаж урт энэ хугацаанд 29.53058 хоног байгаа нь орчин үеийн астрономийн тооцоогоор үнэлж буй 29.53059 гэсэн үнэлгээтэй маш нарийн тохирч байгааг харуулсан нь том ололт байлаа. Энгийн хэлээр хэлбэл Төгсбуянт зурхайн ёс бол сарны тооллыг 100 мянган жилд нэг хоног алдах асар өндөр нарийвчлалтай юм байна гэдгийг тогтоосон.

Тэндээс гарсан судалгааны материалыг тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-д өргөн барьсан. 1000 жилийн судалгаа гэдэг дор хаяж 1000 хуудас тоо, зурлага байгаа шүү дээ. Судалгааг хийхэд 2003 оны ханшаар долоон сая төгрөгийг улсын төсвөөс гаргаж өгсөн байдаг.

МОНГОЛ УЛС ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН МАНДУУЛАНГУУТ ОНЫ ЦОЛЫГ “ОЛНОО ӨРГӨГДСӨН” ХЭМЭЭН ТӨГСБУЯНТЫН ЗУРХАЙН ЁСЫГ ТӨРИЙН ЦАГ ТООНЫ БИЧИГ БОЛГОСОН

-Төгсбуянт зурхайн ёсыг монголчууд хэзээнээс хэрэглэж эхэлсэн бэ?

-Үүнийг би өөрийнхөө мэдэх хэмжээнд товчхон тайлбарлая. Сэтгүүлчид сайн мэднэ байх, “Өвгөн бичээчийн өгүүлэл” гэж Г.Навааннамжил гэж хүний бүтээл бий. Г.Навааннамжил бол 1880-аад онд төрж, 1950-иад онд нас барсан, ШУА-ийн гишүүн байсан хүн. Юмыг их хоржоонтой бичдэг хүн байж. Тэр хүний цагаан сарын тухай дурсамж байдаг. Тэнд юу гэсэн бэ гэхээр “Бид Манжийн эрхшээлд байсан үед Монголын төрийн хэрэг шар зурхайгаар явдаг. Ард түмний зан үйл бол Төгсбуянтын зурхайн ёсоор явдаг. Зарим жилд шар зурхай, Төгс буянт зурхайн цагаан сар зөрчихдөг байсан. Тиймээс ноёд хоёр зурхайн ёсоор хоёр удаа цагаалдаг байв” гэж тэр үед амьдарч байсан хүний хувьд бичсэн байдаг. Тэгэхээр манай ард түмний дийлэнх олонх нь тэр цагт Төгсбуянт зурхайн ёсоор цагаалдаг байжээ.

Өөр нэг баталгаа нь гэвэл манай цагаан сарын нэршил байгаа юм. “Монголын цагаан сар” гэдэг нь бүр 1911 оноос өмнө гарсан нэршил юм. Нөгөө талаас Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 онтой холбоотой. Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулангуутаа оны цолыг “Олноо өргөгдсөн” хэмээн өөрчилсөн. Төгсбуянтын зурхайн ёсыг төрийн цаг тооны бичиг болгосон. Энэ талаар архивын баримтууд зөндөө бий. 

-Ардын хувьсгал гараад 1921 оноос билгийн тооллыг хориглосон уу?

-Зарим хүн Ардын хувьсгал гараад Төгсбуянтын зурхайн ёсыг хэрэглэхээ больчихсон гэдэг л юм. Тэгээгүй гэдгийн баталгааг хэлж өгье л дөө. Мөнөөх алдарт МАН-ын III их хурал 1924 оны наймдугаар сард хуралдсан. Хурлын протоколыг орос хүн хөтөлсөн байгаа юм. Хуралдаад явж байтал наймдугаар сарын 23-нд ч бил үү, билгийн тооллын өдөр тасарчихгүй юу. Гадаад хүн эргэлзэнэ биз дээ. Тэгээд учрыг нь олоод “Монголын Олноо өргөгдсөний тооллын өдөр тасардаг юм” гээд протоколдоо тайлбар хийсэн байдаг. Тэр нь архивт үлдсэн нь бий. “МАН-ын III их хурал” гэсэн улаан ном номын санд байгаа. Тэгэхээр 1921-1924 онд Төгсбуянтын зурхайн ёсыг хэрэглэж байсан баримт байгаа юм. 1924 онд анхдугаар Үндсэн хууль батлаад больчихсон юм биш үү гэх хүн ч гардаг. Үгүй юм. “Олноо өргөгдсөн” гэдэг оны цолыг л “Монгол Улсын” гэж сольсноос өөр өөрчлөлт хийгээгүй.

1925, 1944 ОНД ШИНИЙН НЭГЭН ТАСАРЧ БАЙСАН

-Шинийн нэгэн энэ удаа тасарлаа. Ийм тохиолдол хамгийн сүүлд хэзээ гарсан бэ?

-Энэ удаагийнх шиг шинийн нэгэн тасарсан тохиолдол ХХ зуунд хэд хэд байсан байна. 1925 оны шинийн нэгэн тасарсан байдаг. Тасарсан чигээрээ архивт үлдсэн. 1944 оны Монгол календарь байна. Одоогийнхоор бол цаг тооны бичиг. Тэнд “Шинийн хоёрон” гэчихээд “Нэгэн тасрав аа” гээд биччихсэн байгаа. Тэгэхээр 1944 онд шинийн нэгэн бас тасарсан байна. 1948 оны календарь байна. Тэнд шинийн нэгэн нь давхар буюу шинийн нэгэн нь хоёр байгаа. Яагаад энэ хоёр календарийг онцолж байна вэ гэхээр гадуур хүмүүст нэг ойлголт байгаад байна л даа. Энэ Л.Тэрбиш гэдэг хүн л нэг цаг тооны бичиг зохиочихоод түүгээрээ хүмүүсийг будилуулаад байна гэсэн эргэлзээ байдаг. Л.Тэрбиш гуай бол 1950-1951 оны үед төрсөн хүн. Тэгвэл түүнийг төрөхөөс бүр өмнө 1920-иод, 1940-өөд онд шинийн нэгэн тасарч л байж, 1948 онд шинийн нэгний өдөр давхарлаад явж л байж.

-Төгсбуянт зурхайн эх хэзээнээс үүсэлтэй вэ? 

-Хэрэг дээрээ XIII жарны гал туулай жил буюу 1747 онд Монголын түүхч, гүн ухаанч, зурхайч Сүмбэ хамба Ишбалжир гэж 1704-1788 онд амьдарч байсан хүн “Төгс буянт” шинэ зурхайг зохиожээ. Тэр бол XVIII зууны үеийн шашин, соёлын зүтгэлтэн, линсрэй гавж, соён гэгээрүүлэгч хүн. Цагаан сарыг түүхэн сурвалжид тэмдэглэсэн хамгийн анхны баримт нь 1207 онд бичсэн  Инжинашийн “Хөх судар” гэж түүхчид үздэг.

Сүмбэ хамба Ишбалжир болохоор 1747 онд Төвөдөд дэлгэрсэн Цүр, Пүг хэмээх хоёр ёс буюу сургуулийг Монгол орныхоо газрын хуваарьт тохируулан “Төгс буянт шинэ зурхай” хэмээх Монгол одон орон зурхайн сургуулийг байгуулсан байдаг юм. Тэр сургуулийн гол төлөөлөгчид болох Цахар гэвш Лувсанцүлтэм (1740-1810), Дээд Монголын Сэрдэг гэгээн Лувсанчүлтэмжамц (1865-1915), Ар Халхын Говь түшээ гүний хошууны зурхайч Доёдбалдан (1860-1920) нарын олон мэргэд зурхайн чиглэлээр тус бүр  боть ном туурвиж, Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэрт шинэ зурхайн ёсыг түгээн дэлгэрүүлсэн. Тэрнээс биш  Төгс буянт гэдэг нь Л.Тэрбишийн зурхай биш л дээ. Л.Тэрбиш багш тэр ёсыг үргэлжлүүлэн дагаж л зурхай зурж яваа хүн.

-Төгс буянт шинэ зурхайн ёсоор өдөр давхарлаж тасарна гэдэг нь ямар учиртай бол?

-Хоногийн 24 цаг гэдэг бол зөвхөн дэлхийн эргэлдэх хөдөлгөөн юм. Хорвоогийн бүх эрхсийн хөдөлгөөнийг дэлхий эргэж байгаа 24 цагтай тааруулна гэдэг маш хүнд гэдгийг л бид ойлгох ёстой юм л даа. Монголчууд яагаад Төгсбуянт зурхайн ёсыг хэрэглээд байсан юм бэ гэхээр цаг тооны бичиг нь угаасаа тэнгэрт байж байдаг учраас хэрэглэхэд амархан байсан юм.

Гадаа гарч нар хараад өнөөдөр тэдний өдөр гэж хэлэх хэцүү шүү дээ. Өчигдрийн нар, өнөөдрийн нарыг ялгахад маш бэрх. Харин өчигдрийн сар, өнөөдрийн сар хоёр бол илтэд ялгаатай. Ургах, шингэх цаг нь ч өөр, арвидал, хомсдол нь ч өөр.

Сүмбэ хамбын Төгс буянт зурхайгаар өдөр тасарч, давхарладаг, илүү сар гардаг нь од зүйн утгатай. Сарын доторх хоногуудыг ялган тоолоход тэнгэрийн эрхсүүдийн хөдөлгөөнийг ашиглахаас өөр тохиолдол байхгүй учир ургах, шингэх хугацаа болон арвидал, хомсдол нь мэдэгдэхүйц ялгаатай байдаг эрхэс нь сар юм. Нарны ургах, шингэх цагийн зөрүү хоногт 1-3 минутаас хэтрэхгүй, үзэгдэх байдлын ялгааг энгийн нүдээр бүү хэл орчин цагийн дуран авиагаар ялгахад ч төвөгтэй. Иймээс сарны тэнгэрийн мандал дахь хөдөлгөөнийг харгалзан тооцоолж гүйцэтгэдэг.

Гандантэгчэнлин хийдийн цорж лам Диваасамбуу гуайгаас би дээр үед асууж байсан юм. “Дээр үед суурьшмал улсууд бол жилийн эхийг тогтоохдоо дуран зэргийг тавиад мэддэг байсан байх. Манай малчид жилийн эх болохыг яаж мэддэг байсан бол. Нүүдэллээд явчихна,  гэрээ хааш нь ч хамаагүй харуулаад барьчихаж мэднэ. Нар буцах, жилийн эх болохыг яаж тооцож мэддэг  байсан юм бол” гэхэд цорж лам Диваасамбуу гуай “Түүн шиг амархан юм байхгүй. Нар ханын толгойноос дээш гардаг болоод ирэхээр униныхаа бөгсөнд даавуу уячихдаг юм. Уясан даавуугаа өдөр өдрөөр өөд нь явуулаад байхаар нарны тусгал тоононд арай хүрэлгүй байж байгаад буцаад уруудаад эхэлнэ. Өвлийн туйл болохоор нар урууддаг. Тэр нь өдөр уртсаад эхэлж байна гэсэн үг. Тэгээд л жилийн эхийг тогтоочихдог юм” гэж хэлж байсан. Нар буцсаны дараах сарын шинийн нэгнийг өнгөрөөгөөд түүний дараах сарын шинийн нэгэнд цагаалдаг гэсэн дүрмийг нийтээрээ барьдаг байсан байна. Тэр дүрмээрээ л явдаг.

Манайх олон шашинтай болсон байна. Үнэн алдартны шашны Улаан өндөгний баяр Пасха гэж байдаг. Тэр бас тиймэрхүү дүрэмтэй. Гуравдугаар сарын 22-ны өдөр шөнө тэнцсэн үе байна. Түүнээс хойш эхний тэргэл сар гарсны дараах баасан гарагт Пасха болдог учраас бас цагаан сар шиг жил бүр өөр өөр өдөр тэмдэглэдэг.

-Хар зурхай, шар зурхай гэдгийн учир юу вэ?

-“Өвгөн бичээчийн өгүүлэл” бичсэн Г.Навааннамжил гуай бол хар гэдэг нь хойд зүгийг хэлдэг, хар зурхай гэж умрын зурхай гэсэн утгатай гэж тайлбарласан байдаг. Тэгэхээр хар зурхай нь умрын орнуудын барьдаг зурхай гэж хэлж болох нь. Шар зурхайг барьдаг Азийн өмнө зүгийн орнууд сая нэгдүгээр сарын 29-нд хаврын баяраа тэмдэглэсэн. Гэтэл тэр үед Монголд хавар болох бүү хэл, хүйтний эрч чангарч байлаа шүү дээ.  Байгаль, цаг уурын хувьд ч гэсэн манай онцлог гэж байна л даа. Тийм учраас дээр үеэс монголчууд Төгс буянт зурхайгаа барьж ирсэн байдаг.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
TSO(197.211.63.104) 2025 оны 03 сарын 13

Сайн байна уу олон нийтэд,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан.\n\nХэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно.

1  |  0

Зочин (66.181.190.251) 2025 оны 03 сарын 13

XIII жарны гал туулай жил буюу 1747 онд Монголын түүхч, гүн ухаанч, зурхайч Сүмбэ хамба Ишбалжир гэж 1704-1788 онд амьдарч байсан хүн “Төгс буянт” шинэ зурхайг зохиожээ. Тэр бол XVIII зууны үеийн шашин, соёлын зүтгэлтэн, линсрэй гавж, соён гэгээрүүлэгч хүн. Цагаан сарыг түүхэн сурвалжид тэмдэглэсэн хамгийн анхны баримт нь 1207 онд бичсэн Инжинашийн “Хөх судар” гэж түүхчид үздэг

2  |  0
Зочин (66.181.190.251) 2025 оны 03 сарын 13

Эрдэм мэдлэгтэй судалгаа шинжилгээний хүмүүс цанаа өөр юм. Маш их судалгаа арвин их мэдлэг, энгийн бид нарт ойлгогдохоор сайхан нарийн энгийн тайлбарлаж өгсөнд баярлалаа. Монгол хүний буян заяа их юм даа. Нээрээ л айхтар хүйтэрч хүйтний эрч гаарч байсан шүү.

1  |  1
Зочин (59.153.87.61) 2025 оны 03 сарын 13

Хөдөөний малчид хэлээд байна. Төгсбуянт тэнгэрийн сартай таарахгүй байна гээд . 2 ны сар чинь зөндөө зөрдөг шүү

2  |  0
1(202.9.40.143) 2025 оны 03 сарын 13

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

1  |  0
Б зар гэж олон жил о(197.211.63.104) 2025 оны 03 сарын 13

Сайн байна уу олон нийтэд,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан.\n\nХэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно.

1  |  0
Б зар гэж олон жил о(197.211.63.104) 2025 оны 03 сарын 13

Сайн байна уу олон нийтэд,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан.\n\nХэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно.

1  |  0
S(59.153.113.172) 2025 оны 03 сарын 13

ANUSDI80955877

1  |  0
S(59.153.113.172) 2025 оны 03 сарын 13

ANUSDI80955877

1  |  0
S(59.153.113.172) 2025 оны 03 сарын 13

SADAR SEKSEER UILCHLGE80955877

1  |  0
Зочин(66.181.185.46) 2025 оны 03 сарын 13

Цагаан сар болон бусад мөчлөгүүдийг харахад Төгс буянтын зурхай Монгол орны цаг уур , цаг тоололтой үнэхээрийн төгс зохицох юмаа. Өвгөд маань агуу юмаа.

3  |  0
балай(172.56.25.230) 2025 оны 03 сарын 13

монголын шинжлэх ухаан мухар сүсэг 2 ингээд нэг хөнжилд ороод нас нөхцөвөө гэж

1  |  4
балай(172.56.25.230) 2025 оны 03 сарын 13

монголын шинжлэх ухаан мухар сүсэг 2 ингээд нэг хөнжилд ороод нас нөхцөвөө гэж

2  |  2
балай(172.56.25.230) 2025 оны 03 сарын 13

монголын шинжлэх ухаан мухар сүсэг 2 ингээд нэг хөнжилд ороод нас нөхцөвөө гэж

1  |  2
Close menu