Хонь
Маш эерэг өдөр. Таныг сонирхолтой уулзалтууд, сэтгэл хөдлөлүүд хүлээж байна. Эрчүүд үдшийг хуучин анд нөхдийн хамтаар өнгөрүүлж, сэдэрсэн дурсамжуудыг өнгөрснийг санагалзуулна. Эмэгтэйчүүд өнөөдөр сугалаанд ёндоотой байна.
Үхэр
Эрчүүд хувиа хичээсэн зангаа тат. Бусдыг шүүмжилж, дутагдлыг нь гайхсаар ганцаараа үлдэх вий. Тэр үед танд тусламж үзүүлэх хүн үгүй болно. Харин эмэгтэйчүүдийг сайн мэдээ, цэцэг хүлээж байна. Хайр сэтгэлийн харилцаа гайхалтай байна.
Ихэр
Өнөөдөр жинхэнэ таны өдөр. Зөвхөн таатай зүйл тохиож, таныг эд материалын хувьд баяжуулна. Өнөөдрийн гэнэтийн бэлгийг удаан мартахгүй. Ажил дээр нь урамшуулж магадгүй. Өнөөдрийн худалдан авалт хүртэл ирээдүйд ашиг авчирна.
Мэлхий
Олон уулзалт, томилолт хүлээж байна. Өнөөдөр бэлэг авах эсвэл сугалаанд хожих магадлал өндөр байна. Харин согтууруулах ундаанаас татгалзаарай. Эмэгтэйчүүд залхуугаа ялбал сайхан өдөр угтаж байна.
Арслан
Эрчүүд өнөөдөр яаран олон ажил зэрэг барьж авах хэрэггүй. Замын дунд сэтгэлийн хөдөлгөөндөө автсанаа ойлгох ч ухрах нүүр үгүй. Эмэгтэйчүүд ажил төрлийн асуудлыг шийдэх хэрэггүй. Таны анхаарал төвлөрөхгүй тул эрсдэл гаргах хэрэггүй.
Охин
Амьдралынх нь тийм ч сайхан мөч биш. Алхам бүрд нь саад бэрхшээл учирна. Сэтгэлээр унах хэрэггүй. Саад бэрхшээл гаднаасаа л хүнд мэт санагдаж байгаа. Үнэндээ бүгдийг хялбар шийдэх ба заримд нь таны оролцоо ч шаардлагагүй.
Жинлүүр
Эрчүүд юу чухал гэдгээ тодорхойлох цаг нь иржээ. Учир нь таны хүсэл боломжтой нь нийцэхгүй байна. Хуучин андтайгаа уулзаж, дурсамжаа сэргээнэ. Харин эмэгтэйчүүд аливаа саад бэрхшээлд бэлэн байгаарай. Тусламжаас бүү татгалзаарай.
Хилэнц
Эрчүүд эрсдэл гаргахыг хүснэ. Гэвч үр дүнд нь урам нь хугарч эсвэл санхүүгийн алдагдал хүлээнэ. Чухал ажлуудаа хойшлуул. Өнөөдөр таны анхаарал төвлөрөхгүй. Эмэгтэйчүүдийг таатай өдөр хүлээж байна. Та магтаалын бай болно.
Нум
Эрчүүдийг маш үр бүтээлтэй өдөр хүлээж байна. Аливаа хэлцэл амжилт дагуулна. Шинэ бизнес төлөвлөхөд тохиромжтой. Эмэгтэйчүүд таалагдсан зүйлээ авч чадаагүйдээ дургүй нь хүрнэ. Учир нь хүсэл тань боломжоос нь давжээ.
Матар
Хүндрэлтэй нүүр тулж сурсан ч эрчүүд өнөөдөр бусдаас тусламж эрээрэй. Бүхний учрыг шууд олж чадахгүй, дэмий цаг алдана. Эмэгтэйчүүд хэмнэлтийн гайхамшгийг үзүүлэхэд гэмгүй. Ашиг олохын тулд хуримтлалаа ямар нэгэн бизнест зориул.
Хумх
Өнөөдөр зөвхөн тооцоотой хөдлөх цаг. Тайван, итгэлтэй байдал нь бусдын танд итгэх итгэлийг нэмэгдүүлж, тантай хамтран ажиллана. Аялалд гарсан бол болгоомжтой байхад илүүдэхгүй. Гэмтэл авах эрсдэл бий. Эмэгтэйчүүдийн санал санаачилга нэр хүндийг нь хэд дахин өсгөнө.
Загас
Оюуны бяраа гайхуулах боломж нээгдэнэ. Ямар ч хүнд даалгавар танд саад болохгүй. Бүгдийг хөнгөн даван туулна. Яг л хэн нэгэн дээрээс тусалж байгаа мэт. Бардах хэрэггүй. Бусдад тусламжийн гараа сунгаарай.
Сэтгэгдэл ( 0 )