Хэнтий, Сүхбаатарт гарсан хээрийн түймэрт 45,600 га талбай өртжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 09

Хэнтий аймгийн Дадал, Сүхбаатар аймгийн Асгат суманд өчигдөр /2025.03.08/ гарсан хоёр хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 45600 га талбай өртсөн байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр /2025.03.09/ говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурах тул цогтой халуун үнс нурмаа ил задгай асгахгүй байх, татсан тамхины ишээ бүрэн унтраах зэргээр түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас онцгойлон анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu