Задарсан засаг ноёныг “ЗАСАХ” цаг нь болжээ

2025 оны 03 сарын 17

Аймгийн Засаг дарга нар бүрэн эрхийнхээ хугацаанд ажиллахдаа хууль зөрчсөн хэргээр ял зэм сонсож байсан нь ч бий. Гавьяа байгуулсан шагналаар УИХ-д дэвшин ирсэн нь ч бий. Ямартай ч ихэнх нь хэм хэмжээндээ ажиллаж, Засгийн газар, УИХ-ын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж ирсэн байдаг. Харин Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал гэгч нөхөр яагаад ч засардаггүй нэг нөхөр байгааг орон нутгийн иргэд удаа дараа мэдээлж байна. Тиймээс Дархан-Уул аймгийн иргэд Засаг ноёныхоо авилга, албан тушаалын гэмт хэргийг холбогдох газарт шалгуулж, үүний дагуу АТГ ын нэр бүхий мөрдөгчид Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий Прокурор Ц.Ариунболд нар үгсэн хуйвалдаж гурван жил нуун дарагдуулсаныг ил болгосон тухай мэдээлэл байна. Ингэхдээ тус аймгийн ИТХ-ын дарга асан С.Насанбат, Засаг дарга Б.Азжаргал нарыг яллагдагчаар татах утга бүхий прокурорын даалгавар бичиж, Нийслэлийн прокурорын газарт буцаасан тухай дурджээ.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын шалгалтаар 30 гаруй удаа 68.3 тэрбум төгрөгийн "шууд гэрээ" хийж, онц их хэмжээний авилгын гэмт хэрэг үйлдсэнийг эцэслэн тогтоосон гэдгийг тус аймгийн иргэн П.Баяраа нарын иргэд илчилжээ. Тэгэхээр Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалын талаарх зарим баримт хүргэе.

 

ЗАСАГ ДАРГА Б.АЗЖАРГАЛ ХЭНИЙ ХАМГААЛАЛТАД БАЙНА ВЭ!

 

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалын тухай баримтыг дарханчууд бидэнд удаа дараа ирүүлсэн. Түүний хувьд 2020 онд аймгийн дарга болсон даруйд танил тал, анд нөхдөө агентлаг, газрын даргаар томилж, мөнгө угаах, хөрөнгөжих ажлаа амжуулж эхэлжээ. Ийнхүү гурван жил засаг ноёны суудалд залрахдаа аймгаасаа баян Засаг дарга гэх нэрийг зүүх болов. Б.Азжаргалын хувьд аймаг удирдах ажлаа зайнаас амжуулдаг гэдгийг ч иргэд нуусангүй. Тухайлбал, өдгөө шуугиан тариад буй бэлгэвч зарахыг хориглосон захирамжаа Солонгосоос гаргаж байх жишээтэй. Өнгөрөгч гуравдугаар сард Европын орнуудаар явсан бол дөрөвдүгээр сард АНУ-аар гээд эрхэм засаг ноён хилийн чанадаас тушаал шийдвэр, захирамж гарган, ажил хийсэн дүр эсгэдэг бололтой. Мөн Дархан-Уул аймагт газрын наймааг гааруулсан хүний нэг нь Б.Азжаргал дарга аж. Ийнхүү булхай нь илрэхээр Газрын албаны даргаа барьж өгчихөөд өөрөө хилийн чанад зугаалж явна гэнэ. Ийм л нэг дээрээ засаг захиргаагүй, дэргэдээ түмэнгүй дур зоргоор аашлах Засаг даргыг чухам яагаад суудалд нь суулгаад байгааг ойлгох юм алга. Өнөөдөр Засгийн газраас “Таван Ш” ажиллагааг хэрэгжүүлж, төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг хоморголон шалгаж, эрхийг нь хүртэл түдгэлзүүлж байхад Б.Азжаргал гэгч ямар гээчийн эрх мэдэлтэн хэний ивээлд байна вэ гэх хардлага ч дагуулах болов.

 

ЗУЛЗАГЫН ГОЛЫН ХӨВӨӨН ДЭХ ЗАСАГ ДАРГЫН ЗУСЛАН

 

Дархан-Уул аймгаас 23 километрын зайд Зулзагын голын хөвөө эрэг орчим нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн тогтоц бүхий газрын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг. Тэгвэл энэ орчимд Засаг даргын тамгын газраас зуслангийн газар олгож эхэлсэн гэх боловч жирийн иргэд огт авч чадаагүй. Харин Б.Азжаргал тэргүүтэй Засаг даргын тамгын газрын ажилчид нийлээд зуслангийн газруудыг авч, өөр өөрийнхөө хэмжээнд барилга байшин бариад эхэлжээ. Тиймээс Засаг дарга Газрын албаны дарга хоёр тансаг зэрэглэлийн хаусаа хөрш зэргэлдээ барьсан аж. Сүүлийн үед Зулзагын голын эрэг хөвөө орчим газар ихээхэн үнэд орж байгаагийн цаана Засаг дарга болон түүний баг хамт олон байгаа аж.

 

 

ДӨРВӨН АЙЛЫН ГАЗАР ДЭЭР БАРЬСАН ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ХАУС

 

Б.Азжаргал Дархан сумын 31 дүгээр хороололд нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй хаус бариулж, 216 сая төгрөгөөр тавилга авсан талаар АТГ-т шалгагдаж байгааг мэдээлж байсан. Уг нь анх Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга С.Насанбат тус хорооллыг 398 айлаар төлөвлөж байснаа дуулгаж байсан ч төд удалгүй 498 айл болж нэг зуугаар өссөн гэдгийг эх сурвалж хэллээ. Энэ нь өнөөх амины орон сууцны газрын үнийг өсгөх, дамлах процес байсан нь олйгомжтой. Тэнд дулаан байхгүй, цахилгаан байхгүй. Гэтэл Б.Азжаргал нар 30 айлын төлөвлөлт тасдаж аваад өөрсдөө цахилгаан эрчим хүч болон зам татсан. Энэхүү 30 айлын газарт нэг ч жирийн иргэн байхгүй. Засаг дарга ба түүний нөхөд хамаарна. Тодотговол, Тамгын газрын алба хаагчид хурган дарга нар байгааг хэлсэн. Амины орон сууцны газар нь өдгөө зах зээлийн үнэлгээгээр 80 сая төгрөг хүрсэн ч Тамгын газрын алба хаагчид найман сая төгрөгөөр худалдан авсан байна. Б.Азжаргал урьд өмнө Дархан сумын Засаг даргаар ажиллаж байгаад 2020 онд аймгийн Засаг дарга болон дэвшсэн. Засаг даргаар ажилласан хүн нэг тэрбум төгрөгийн өртөг бүхий хаус бариулаад дэд бүтцээ бүрэн шийдэж болдгийг тэр харуулсан, бас хариулсан анхны Засаг дарга болж байна. Уг нь Б.Азжаргал даргын Хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад тэрбум тэрбум төгрөгөөр хаус бариулах орлогогүй гэж болно. Тухайлбал, 2017 оноос хойшхи түүний хөрөнгө орлого өдийг хүртэл тогтвортой өсч ирсэн ч ийм боломж байхгүй бөгөөд 2018 онд 30 сая 188 мянга, 2019 онд 40 сая 195 мянга, харин 2020 онд 62 сая 530 мянга болж өссөн үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн гэр бүлийн орлогын хувьд 2018 онд 76 сая 200 мянга, 2019 онд 84 сая 357 мянга, 2020 онд 50 сая 729 мянга болж буурчээ. Үл хөдлөх хөрөнгийн хувьд нийтийн орон сууц тав, зуслангийн байшин нэг,  үйлчилгээний зориулалттай нэг, авто гараж хоёр, тээврийн хэрэгслийн хувьд “Toyota Prado” автомашинтай аж. Эндээс харахад богино хугацаанд тэрбум тэрбум төгрөгөөр хаус бариулах өндөр орлоготой хүн биш.

 

 

ГАЗРЫН НАЙМААГ ГААРУУЛСАН ЗАСАГ ДАРГЫН БАГ

 

Аймгийн Засаг дарга болон түүний баг хамт олон Дархан-Уул аймагт газрын наймааг гааруулсан гэдгийг иргэд хэлж байна. Өнөөдөр иргэд өөрийн эзэмших ёстой 0.7 га газрыг авч чадахгүй байхад Иргэдийн хурлын дарга С.Насанбат, Засаг дарга Б.Азжаргал, Газрын албаны дарга Д.Батчулуун нар хамтран амины орон сууц газар нэрээр газрыг үнэд оруулж дамлан зараж байгаа эх сурвалж хэлсэн юм. Энд олон зүйл нуршилгүйгээр Газрын албаны дарга Д.Батчулуун нь 3,400м2 долоон газар эзэмшдэг байна. Дэлгэрүүлбэл, 40 га-1, 10м2-1, 20м2-1, 2700м2-1, 39м2-1, 500м2-2, 84м2-1 гээд нийт 3400м2 гаруй эзэмших зориулалтын долоон ширхэг газартай хэмээн 2021 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгт дурджээ. Тэгвэл Б.Азжаргалын хувьд Засаг дарга болсон даруйд газар эзэмшлийн хэмжээ нь огцом өссөн гэх мэдээлэл бий. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад Дархан сумын Засаг дарга байхдаа 2017 онд 75 саяын үнэ бүхий эзэмших, 1344 м2-1, эзэмших, 500 м2-1 хоёр газартай байсан бол 2018 онд Эзэмших-12000 м2-1, Эзэмших-1344 м2-1, Эзэмших-22000 м2-1, Эзэмших-500 м2-1 гэсэн олон газартай болсон ч үнэлгээ нь 65 сая болон буурсан бол 2019 онд дээрх онтой адилхан Эзэмших-12000 м2-1, Эзэмших-1344 м2-1, Эзэмших-22000 м2-1, Эзэмших-500 м2-1 газрууд нь хэвээрээ ч үнэлгээгээ 75 сая хэмээн мэдүүлсэн байна. Харин аймгийн Засаг дарга болоод 2020 онд 87 сая төгрөгийн үнэ бүхий Эзэмших-12000 м2-1, Эзэмших-1344 м2-1, Эзэмших-22000 м2-1, Эзэмших-500 м2-2 газруудаа дахин мэдүүлж, үнэлгээгээ өсгөсөн бол 2021 онд ч 95.5 Эзэмших-1344 м2-1, Эзэмших-22000 м2-1, Эзэмших-500 м2-2, Эзэмших-799 м2-1 газруудтай хэмээн мэдүүлсэн байна. Нэг хүнд ийм олон газрын хэрэг байхгүй. Тэгэхээр яах аргагүй газрын наймаачин гэдгийг нотлох мэт. Магадгүй түүнийг Газрын албаны даргынх нь араас шалгаж таарна. Өдгөө 461 дүгээр ангид хоригдож байгаа Д.Батчулуун хамтрагчаа хаацайлж, хэргийг ганцаар үүрэв гэдгийг ч хэлсэн

 

ТӨРИЙН АЛБЫГ ТӨРЛИЙН ХЭЛХЭЭ БОЛГОЖ, ХӨРӨНГӨ ЗАВШИВ

 

Б.Азжаргал Засаг даргын суудалд заларсан даруйд анд нөхдөө агентлаг газрын даргаар томилж эхэлжээ. Тодотговол, “Залуучууд” театрын даргаар багын найз жүжигчин А.Болорсухийг томилсон байна. Ийнхүү А.Болорсүх дарга театрт огт ажилладаггүй хүнийг цалинжуулж байсныг анхан шатны шүүхээр тогтоон, ажлаас чөлөөлөх тогтоол гарсан ч Б.Азжаргал хаацайлсаар өнөөдрийг хүргэжээ. Давж заалдах шатны шүүхээс удаа дараа дуудсан ч ковид туссан нэрээр очоогүй гэдэг. Тэр ч бүү хэл театрынхаа даргын эхнэрийн дансаар ковидын үед мөнгө угаасан байж болзошгүйг АТГ-т шалгуулна гэдгээ хэлсэн юм. Мөн Засаг даргын хамаарал бүхий нөхөр Ус сувгийн газрын дарга Г.Эрдэнэбат ажлын байран дээрээ удаа дараа архидан согтуурч, эмх замбараагүй байдал үүсгэдэг ч өдгөө болтол ямар ч арга хэмжээ аваагүйг шалгуулах аж. Түүний Удирдлагын академийн нэг ангийн Б.Баасанжаргал нь Орон нутгийн өмчийн газрын даргаар ажилладаг байна. Тэрбээр засаг ноёныхоо тендерийн асуудлыг зохицуулдаг байж болзошгүй нэгэн бөгөөд 2022 онд ажил үйлсээрээ тэргүүлэн ажилласан хэмээн ангийнхаа хүүхнийг 10 сая төгрөгөөр шагнаж байжээ. Өөрөөр хэлбэл тендер сайн “гулгуулсан” гэх шагнал хэмээн дарханчууд хошигнж байна  Өнгөрөгч жил Дархан-Уул аймгийн нэр дээр тендертэй холбогдох 15 гомдол Сангийн яаманд очсоноос найм нь захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэсэн алдаа гаргасан гэхээр яах аргагүй будилаантай зүйл болж таарна. Б.Баасанжаргалын жилийн орлого нь 130 сая төгрөг гэж мэдүүлснээс харахад энэ орлогоо тайлбарлах ёстой хэмээв.

 

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС 32 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВААД СУРААГҮЙ

 

Өнгөрөгч жил Боловсролын Зээлийн Сангаас зээл аваад сураггүй болсон гэх 179 хүнийг танилцуулж байсан. Тэгвэл аймгаасаа баян дарга маань Боловсролын Зээлийн Сангаас 32 мянган ам.долларын зээл аваад сураагүй аж. Энэхүү Сангийн яамны нээлттэй болгосон шинэ мэдээлэлд гадаадад суралцахаар төрөөс их хэмжээний дэмжлэг авсан 1.893 хүний нэр, тэдгээрийн зээлийн үлдэгдлийг бүгдийг нь танилцуулж байсныг та санаж байгаа байх. Үүнээс харахад Б.Азжаргал даргын хувьд төрийн бүхий л хөрөнгө мөнгөнд гар дүрсэн гэдгийг харж болно.

 

ЛАНД АВТОМАШИН ЗАХИАЛАН АВЧЭЭ

 

 

Өдий олон жил ажилласан хүн үнэ цэнтэй машин тэрэг хөлөглөж, тансаг орон сууцанд амьдралгүй яахав гэж хэн ч бодож болно. Гэхдээ Б.Азжаргал дарга Дархан сумын Тамгын газар, сумын Засаг дарга байхдаа ийм баян байгаагүй гэдгийг дарханчууд хэлж байна. Харин аймгийн Засаг дарга болсон даруйд огцом хөрөнгөжиж баяжсан аж. Тэрбээр сүүлийн үед баячууд хөлөглөх болсон “Ланд круйзер” маркийн автомашин захиалан авчирч хөлөглөх болжээ. Тус машины үнэ өнгө будаг, он сараасаа хамаарч 261-390 сая төгрөгийн үнэтэй гэдгийг зах зээлийн үнийн судалгаан дээрээс харж болно. УИХ-ын гишүүд, сайд дарга нар хүртэл унасан машинаа ямар мөнгөний эх үүсвэрээс авсан гэдгээ шалгуулж, шүүсээ шахуулж байхад Б.Азжаргал Бурхантын хөндийд дураар дургиж сууна.

 

С.Баяр

 

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.83) 2025 оны 03 сарын 18

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(197.211.63.83) 2025 оны 03 сарын 18

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Иргэн(202.9.40.117) 2025 оны 03 сарын 18

Дархан хот цэвэрхэн схан хот болсон бна лээ . Энэ хүнд хийсэн ажил их бх даа. Газраа их эмх цэгцтэй олгож гэж харагддаг шүү. Өөрийн оршин суугаа хотоо бусад аймагтай жишиж харж бж шүүмжлэх хэрэгтэйм бишүү. Уншсан хүн бтугай эзэн нь өөрөө ч төөрхөөр тоонууд юм бна . Юу хамаагүй хольж бүлээл бичсэн бх гэж харагдаж бна да . Схан хот эмх цэгцтэй бга гэж хардаг .

0  |  0
Зочин(66.181.190.110) 2025 оны 03 сарын 18

Газрын албаны Батчулуун гэж орсон гарсан болгоноос авилга нэхсэн пизда бна. АТГ нь яагаад толгойг нь илээд байдөг юм....

0  |  0
S(66.181.176.143) 2025 оны 03 сарын 17

TANILTSI80955877

0  |  0
S(66.181.176.143) 2025 оны 03 сарын 17

TANILTSI80955877

0  |  0
Иргэн(66.181.187.55) 2025 оны 03 сарын 17

Энэ нэг Нийгмийн даатгалын дарга асан П.Баяраа гээд өвгөн өөрөө баахан тэтгэврийн хэдэн хөгшчүүлийн мөнгө идэж ажилаасаа халагдсан одоо хариугаа авах гээдл гайгүй ажилж байгаа хүн болгон руу шүлсээ үсчүүлж явхын

2  |  0
Зочин(103.212.118.27) 2025 оны 03 сарын 17

Засхад арай хүйтэн байна. Жоохон дулаарвал үрээ даага засахад хамт засаад болоо

0  |  0
S(66.181.176.143) 2025 оны 03 сарын 17

SHAALGYYLI80955877SEKSEER

0  |  0
зочин(103.215.14.2) 2025 оны 03 сарын 17

Сумын ЗД байхдаа улаан хүрэн тоёота марк 100 тай олон жил болсон нийтийн байранд л амьдардаг байсан сүүлийн хэдэн жил огцом баяжиж РС тоглоомын газар ажиллуулаад олсон гээд хэн ч итгэхгүй үлгэр ярьдаг болсон байна лээ

1  |  0
Баяр(122.201.31.14) 2025 оны 03 сарын 17

Хотоо ч хөгжүүлээд, гэрээ ч хөгжүүлээд сайн ажил хийж байгаа дарга. Дархан,дарга хоёр нь танигдахгүй болсон нь сайшаалтай. Одоо зүгээр л ажлаа өгчих. Хэл амны дараа

0  |  0
Х(66.181.188.163) 2025 оны 03 сарын 17

Дархан хотоо өнгө үзэмжтэй байлгаж бгаа нь энэ хүний ач шүү. Хаянхярваагийн үед ямар л байлаа. Архичдаар дүүрсэн газар бсан шүү.

0  |  0
Х(66.181.188.163) 2025 оны 03 сарын 17

Дархан хотоо өнгө үзэмжтэй байлгаж бгаа нь энэ хүний ач шүү. Хаянхярваагийн үед ямар л байлаа. Архичдаар дүүрсэн газар бсан шүү.

0  |  0
Зочин (139.5.218.26) 2025 оны 03 сарын 17

Их л попордог дарга учиртай шүү

0  |  0
Зочин (139.5.218.26) 2025 оны 03 сарын 17

Их л попордог дарга учиртай шүү

0  |  0
Зочин (139.5.218.26) 2025 оны 03 сарын 17

Их л попордог дарга учиртай шүү

0  |  0
Бата(202.5.202.130) 2025 оны 03 сарын 17

Болио хүн гүтгэдэгээ

0  |  0
зочин(59.153.113.29) 2025 оны 03 сарын 17

Насанбатын явуулга

0  |  0
S(66.181.176.143) 2025 оны 03 сарын 17

SEKSER ANUSDI80955877s

0  |  0
S(66.181.176.143) 2025 оны 03 сарын 17

SEKSER ANUSDI80955877s

0  |  0
О(210.179.68.236) 2025 оны 03 сарын 17

Баяраа гэж эрлийзүүд засаг даргыг унагааж бас 1 эрлийзээ гаргах зорлиго өвөртөлж бнуу

2  |  0
Дарханы иргэн(202.9.41.21) 2025 оны 03 сарын 17

Энэ залуу хаа очиж ажлын төлөө зөв хүн шиг байгаа юм. Сүүлийн үед Баяраа ч гэнэ үү нэг нөхөр өс хонзонтой болтой байнга л энэ хүнийг харлуулж, матаас бичиж байгаа харагдах юм. Ковидын үеэр ямар ЗД гэдгээ харуулсан. Матаасчин өөрөө идсэн уусан хэрэгтэй атал энэ даргыг ноцоод бгаа нь асуудал. Олны төлөө шударгаар ажиллаж бгаа хүнд дайсан олон бх юм. Хийсэн ажил, хувийн амьдралыг нь жагсааж бичээд бүгдийг нь гэмт хэрэг, авилгал мэт болгоод шалгуулахаар өгдөг гэнэ..ккк. Ажил хийсэн хүн бурууддаг, хүн л юм чинь хүн шиг амьдарч болохгүй..ккк. Яая ч гээд байдгийн. Хуучин цагт ч ийм матаасчингууд бсан

3  |  1
Дарханчууд(202.126.90.85) 2025 оны 03 сарын 17

Засаг дарга асан Насанбаттай хамтарч 25р хороолол 31р хорооллын газрыг зарж баяжсан төдийгүй хуулийнхан шүүхийнхэн бүгдэд нь газар өгч авилгад ан нөхөр байгаа юм.

0  |  0
Зочин(59.153.112.205) 2025 оны 03 сарын 17

Энэ Баяраа гээд Дарханы НД-д ажиллаж байгаад идсэн уусан хэргээр ажлаасаа халашдсан ах болимоор юм. Фэйсээр элдвээр бичээд болохгүй болохоор нь сайтад хандаж байгаа юмуу? МАН-с ямарч дарга гарсан тувт тэр хүний арыг ухаастай,АН-с дарга гарвал нэг очиж уулзаад өөрийг нь даргын сэтэрт томилохгүй бол тгд л ухаастай. Зүгээр тэр караокегаа ажиллуулаад хүн шулаад бж болдоггүй юмуу Шүүхээр энэ хүнийг буруутай л гэж гарсан болоод л ингээд хүний ар өвөр ухаад явдаг биз. Олон жил ухаж бндаа.

5  |  0
Close menu