Энэ дугаарын “Хэн юу хэлэв” буланд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нарын үгийг онцолж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа:
-Чонын тоо толгой өссөнөөр иргэдийн амь нас, эрүүл мэндэд халдах, хот руу дайрч эд хөрөнгө, мал сүрэгт халдан хохирол учруулж буй талаар салбарын яаманд гомдол их ирдэг. Иргэд салбарын олон хуулиар зохицуулсан харилцааг сайн мэддэггүй тул ганцхан зохицуулалттай байхыг шаарддаг. Мөн Засгийн газраас нийгмийн харилцааг зохицуулж буй давхардсан дүрэм, журмыг цэгцлэх чиглэлийг өгсөн тул салбарын яам чонын ан агнууртай холбоотой журмуудыг цуцалсан. Энэ утгаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байна.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
-Аливаа улс үндэстний оршин тогтнох үндэс нь газар нутагтай байх, хүн амтай байх ёстой үндсэн шалгуур байдаг. Монгол Улсын хүн амын өсөлт өнөөдөр ямар түвшинд байгааг статистик үзүүлэлтээс харахад 2024 оны байдлаар 1.1 хувь болж, огцом буурч байна. Бид урт хугацааны хөгжлийн бодлогодоо 2050 он гэхэд таван сая хүнтэй болно, хүн амын өсөлт жилд 1.7 хувиас дээш байж энэ өсөлтийг хангана гээд тодорхойлчихсон. Өнөөгийн үзүүлэлтийг харвал 2050 он гэхэд Монгол Улсын хүн амын тоо төлөвлөсөн хэмжээнд хүрч чадахгүй нь.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар:
-Морин хуур бол хүн төрөлхтний соёлын нандин өв, монгол үндэстний хөгжмийн урлагийн ноён оргил, монголчуудын ахуй, сэтгэлгээний онцлогийг бүрэн илэрхийлдэг хөгжмийн зэмсэг юм. Морин хуур нь үүссэн цагаасаа эхлэн монголчуудын дуу хуур, бүжиг наадам, ардын баяр цэнгэлд голлох байрыг эзэлж ирсэн бөгөөд монгол ардын уртын дуу, үлгэр тууль, ардын бий, биелгээг морин хуургүйгээр төсөөлөхийн аргагүй байдаг нь үүний нотолгоо мөн.
Сэтгэгдэл ( 3 )
Сарын хир нь ирэхээ байсан авгайчууд олон юм донгосохоо боль. Ямар малын үржил селекц биш, юу гэж тэгэж төлөвлөж болдын. Дэлхий дахины хандлага угаасаа тийм байна.
chun amiin osolt gej baichgui ! , iim ich yduuraltai uls um chin, uu gej osolt baichav dee
uhnuud unuudur medej bgaa yum baihdaa za ta nar medlee geed thuuthun ard tumnee hairalj hunlehgui bol Mongol hun ugui bolno shu erhem darga nar tansagluuldag ardtumen thuurj darga nar uursdu hogoo thevne udur oirhon bgaa Mongol hund onogdoh thaling nemj uz Mongol hun unetei baih ertoi