Солонгосын виз мэдүүлэхдээ пасспортны ЦАХИМ ЛАВЛАГАА өгөх санал тавьжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 27

 

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд С.Сүхболд энэ сарын 25-ны өдөр суугаа орны Гадаад хэргийн яамны Консул, Аюулгүй байдлын газрын захирал Юн Чу Соктой уулзжээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын иргэдийн визийн материал хүлээн авахдаа төрийн үйлчилгээний нэгдсэн цахим “E-Mongolia” системээс олгож буй үндэсний гадаад паспортын цахим лавлагааг авч байх саналыг Гадаад харилцааны яамны ноот бичгээр өмнө нь хэд хэдэн удаа хүргүүлсэн тухай дурджээ. 

Мөн энэхүү ажилд тодорхой ахиц гаргах, ингэснээр иргэдийн гадаадад чөлөөтэй зорчих нөхцлийг хязгаарлахгүй байх, Өмнөд Солонгосын зохих журам, шалгуурын дагуу виз авсан иргэдийг хил дээрээс буцаахгүй байх, хилийн шалган нэвтрүүлэх явцад иргэдийн хувийн мэдээлэл болох гар утас үзэж буйг даруй зогсоох, хоёр улсын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны өнгөрсөн оны хуралдаанд тавьсан Солонгост эмчилгээнд ирж буй иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх асуудлыг бодит ажил хэрэг болгох зэргээр санал солилцлоо.

Өмнөд Солонгосын ГХЯ-ны Консул, аюулгүй байдлын захирал Юн Чу Сок хэлэхдээ "Суугаа улсын хуулиар виз олгохдоо хүчин төгөлдөр баримт бичгийг шалгах зохицуулалтай байдаг. Тиймээс гадаад паспортыг тодорхой хугацаанд авч буйг хэрхэн шийдвэрлэхээ Хууль зүйн яамтайгаа үргэлжлүүлэн зөвлөлдөх, боломжийг эрэлхийлэх, Өмнөд Солонгосын ЭСЯ-ны визийн асуудал хариуцсан ажилтны орон тоог нэмэгдүүлж, виз олголтын хугацааг багасгасан, гадаад иргэдийг хүлээн авч, эмчлэх албан ёсны эрхтэй, хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлгээс нотолгоогоо авсан монгол иргэдийн эмчилгээний визийг цахимаар мэдүүлэх, санхүүгийн баталгаа шаардахгүй байх зэргээр зарим ажил хийгдсэнийг дурдаад, цаашид хамтран ажиллахад бэлэн байгаа" гэдгээ уламжилжээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батэрдэнэ Дашзэвгэ(66.181.176.127) 2025 оны 03 сарын 27

10онд бодиөиллнгийн академийн сургалт төгссөн 17онд тэмцээнд яваад ирсэн 22оноос хойш тэмцээнд явах гээд 4 татгалзчихлаа эхнэр солонгос компанид ажилдаг гэрлэлттэй хүний виз хаанаа яааж татгалзаад байнаа хаана хандах вэ энэ хулгаачуудаас болж 3н жил хохироод байна хаана хандахаа мэдэхгүй бна.

0  |  0
Батэрдэнэ Дашзэвгэ(66.181.176.127) 2025 оны 03 сарын 27

10онд бодиөиллнгийн академийн сургалт төгссөн 17онд тэмцээнд яваад ирсэн 22оноос хойш тэмцээнд явах гээд 4 татгалзчихлаа эхнэр солонгос компанид ажилдаг гэрлэлттэй хүний виз хаанаа яааж татгалзаад байнаа хаана хандах вэ энэ хулгаачуудаас болж 3н жил хохироод байна хаана хандахаа мэдэхгүй бна.

0  |  0
Залуучуудад(66.181.191.176) 2025 оны 03 сарын 27

Залуучуудаа далай тэнгистэй газар луу битгий тэмүүл ойрын хэдэн жилдээ Монголдоо хөдөө нутгаараа амьдарвал дээр дээ. Байгалийн гэнэтийн гамшиг давтамж ихтэй болж байгааг улс орнууд ард иргэддээ саруулаар эхэлсэн шүү

1  |  0
Close menu