ХЭН ЮУ ХЭЛЭВ I Б.Энхбаяр юунд ингээд хорсоод явааг мэдэхгүй

2025 оны 04 сарын 07

“Хэн юу хэлэв” булангийн энэ удаагийн дугаарт Н.Номтойбаяр, Сангийн сайд Б.Жавхлан, ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор нарын байр суурийг онцлов.


УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Төгрөг нуурын орд яах аргагүй Х.Баттулгатай холбоотой. 250 сая ам.доллараар зарсан гэдэг мэдээлэл ч явж байгаа. Хуулийн дагуу зарж болно. Тэгвэл татвар төлсөн үү. Татвараас зайлсхийх бол маш ноцтой эрүүгийн гэмт хэрэг. Дээрээс нь  мөнгө угаасан байж болзошгүй маш ноцтой эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, оффшор бүс гээд олон асуудал харагдаж байна билээ. Хамгийн гол нь гадагшаа займчиж, холдуулдаг нь нотлох баримттай.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Б.Энхбаяртай Засгийн газарт хамт ажиллаж байсан. Засгийн газарт ажиллахын жаргал, зовлонг маш сайн мэддэг хүн. Өөрөө энэ салбарын хүн, иймэрхүү юм ярьж байгаа нь маш харамсалтай. Юунд ингээд хорсоод яваад байдаг юм, мэдэхгүй. Би гайхаж байна. Сэдэв болгон дээр ингэж орж ирж над руу дайрдаг. Би бол нэлээн хүлээцтэй, тэвчээртэй харж байгаа. Хүний тэвчээрт хязгаар байгаа шүү.

ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор:

-"Улаанбаатар төмөр зам"-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөл 2023 оны арваннэгдүгээр сард шүүхээр таслагдаж, манай хорих ангийн мэдэлд ирсэн. 2024 оны есдүгээр сарын 29-ний өдөр Төр хурахын амралтын аж ахуй хэсэгт очсон. Яагаад гэвэл хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор тус амралтын газар дөрвөн хоригдол галчаар хуваарилагдаж, харуул хамгаалалтын ажилтны үүрэг гүйцэтгэдэг. Тэр бол амралтын газар биш.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.189.94) 2025 оны 04 сарын 08

uhsej baisna umhi tubagin malin baasani oboolgo uheree uheere uhe uheed iiljir

0  |  0
S(103.212.118.130) 2025 оны 04 сарын 07

ANUSDI80955877

0  |  0
zochin(103.57.95.128) 2025 оны 04 сарын 07

namabar enehbayr shornogso garlaa bol shud chmaaiga lauuulna

0  |  0
Close menu