Энэ дугаарын “Хэн юу хэлэв” буланд УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын үгийг онцолж байна.
Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Л.Гантөмөр:
-АН хүчээ нэгтгэвэл ямар амжилт үзүүлж болохыг 2024 оны сонгуулиар нотолсон. Нам олон хүнээс бүрддэг. Тэнд зөрчил маргаан, үзэл бодлын зөрүү байх нь дамжиггүй. АН юуны төлөө ардчиллаар овоглодог билээ. Гэхдээ АН ахиад хоёр хуваагдаж болохгүй гэдгээ гишүүд, дэмжигчид ойлгосон байх. Би үүнд эргэлзэхгүй байгаа.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
-Эмч нарын нэр төр, цаашлаад биед нь халдах байдал газар авч эхэлснийг хуулиар зохицуулдаг болно.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Мөрийтэй тоглоомын хор хохирлыг ойлгож байна. Хуулиар үүнийг хориглоод донтолт алга болно гэж байхгүй. Мөрийтэй тоглоомын зохицуулалтыг хааж боох хэлбэрт оруулчихвал магадгүй, гадаад руу гарч тоглох хэлбэр ихэснэ. Төрийн хяналт хатуу чанга байх ёстой. Хаах, зохицуулах ямар боломж байгааг олох ёстой.
Сэтгэгдэл ( 0 )