БНСУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн тов тодорчээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 08

БНСУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг ирэх зургаадугаар сарын 3-нд зохион байгуулахаар болжээ.

БНСУ-ын Засгийн газар хуульд заасан эцсийн хугацааг сонгосон нь иргэдийн сонгох эрхийг хангах, сонгуульд бүрэн дүүрэн бэлдэхэд шаардлагатай хугацааг харгалзан үзсэн гэж мэдэгдэлд онцолсон байна.

Энэ сарын 4-нд тус улсын Үндсэн хуулийн цэц Юн Сог Ёлыг огцруулах шийдвэрийг санал нэгтэй гаргасан билээ. Шинэ ерөнхийлөгчийг 60 хоногийн дотор сонгох бөгөөд энэ хугацаанд төрийн тэргүүний үүргийг ерөнхий сайд Хан Док Су түр орлон гүйцэтгэх юм.

Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд нэр дэвшигчид тавдугаар сарын 11-ний дотор бүртгүүлэх ба сонгуулийн сурталчилгаа тавдугаар сарын 12-нд албан ёсоор эхэлнэ. Тус улсын хуульд зааснаар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч санал хураалтаас 30 хоногийн өмнө үүрэг ажлаа хүлээлгэн өгөх ёстой. Тиймээс тавдугаар сарын 4 гэхэд нэр дэвшигчид тодорно гэсэн хүлээлттэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu