"М.Нарантуяа-Нара өмнө нь өгсөн САНУУЛАХ арга хэмжээг биелүүлэхгүй байна"

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 09

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.09/ хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара болон Х.Баттулга нарт ёс зүйн хариуцлага ногдуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Эхний хэлэлцэх асуудалтай холбогдуулан Байнгын хорооны дарга Б.Баярбаатар, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/013 дугаартай албан бичгээр “Баялагтаа эзэн Монгол” НҮТББ-ын тэргүүн Г.Хажидмаагаас УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороонд хандан УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нь олон нийтийн цахим сүлжээнд байр сууриа илэрхийлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэж, бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан гэж үзээд Монгол Улсын Үндсэн хууль, “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн дагуу холбогдох арга хэмжээ авч эгүүлэн татахыг хүссэн шаардлага ирүүлсэн болно. УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийн 10.5-д шалгалтын явцад УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчлийн шинж байдал нь ёс зүйн хариуцлага тооцохооргүй бол шалгалтын дүнг үндэслэн Байнгын хорооны дарга тухайн гишүүнийг дуудан уулзаж, зөвлөгөө өгнө гэж заасан. Дүрмийн дагуу М.Нарантуяа-Нара гишүүнд ёс зүй, харилцаандаа анхаарах талаар зөвлөгөө өгсөн. Тиймээс Байнгын хорооны холбогдох тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах тухай горимын саналыг гаргаж байна гэв. 

Горимын саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа санал хэллээ.

Тэрбээр "УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад нийгмийн сүлжээн дэх хаягаараа дамжуулан бараа, бүтээгдэхүүн сурталчилж байгааг буруу юм хэмээн8 арга хэмжээ авч байсан. Гэвч УИХ-ын гишүүн өөрөө биш түүний нөхөр нь түүний хаягаар нь бараа, бүтээгдэхүүн сурталчилж байгаа нь өмнө нь өгсөн сануулах арга хэмжээг бүрэн гүйцэд биелүүлэхгүй байна гэж үзэж байгаа. Тиймээс сануулах арга хэмжээ авсан Байнгын хорооны тогтоол хүчинтэй гэдгийг сануулж, дүрэм зөрчсөн асуудлаар ярилцсан гэв.

Ингээд "УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага ногдуулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Байнгын хорооны дарга Б.Баярбаатар өнөөдрийн хуралдааны хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Найдалаа П.Наранбаяр нар зодолдсон асуудлаар 2025 оны 04 дүгээр сарын 7-ны өдөр байнгын  хорооноос энэ талаараа 04 сарын 15-ны өдрийн дотор тайлбар ирүүлэх агуулга бүхий  албан бичиг явуулсан" гэв.

Түүний дараа "УИХ-ын гишүүн Х.Баттулгад ёс зүйн хариуцлага ногдуулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хорооны дарга Б.Баярбаатар, УИХ-ын  Ёс зүй, дэгийн байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны гишүүдийн ирцтэй холбоотой мэдээллийг гаргаж, шаардлагатай бол Байнгын хорооны хуралдаанд оруулж танилцуулан “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн дагуу хариуцлага тооцох саналыг оруулах чиглэлийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяад өгсөн. Түүнийг энэ чиглэлийг баримтлан хэрхэн ажилласан талаараа танилцуулга хийхийг хүсье гэв. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 46.5.13-т “гишүүн нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон ирцийн мэдээг сар бүр гаргаж, олон нийтэд мэдээлэх” гэж заасны дагуу УИХ-ын гишүүн тус бүрээр, өдөр, цаг, минутаар Хуралдаан зохион байгуулах хэлтсээс гаргасан мэдээнд үндэслэн Улсын Их Хурлын Тамгын газраас олон нийтэд мэдээлдэг.

Энэхүү ирцийн мэдээг авч үзэхэд УИХ-ын 2024 оны анхдугаар, ээлжит бус, намрын ээлжит чуулган 162:49:00 цаг хуралдсан байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга хамгийн олон буюу 67:20:00 цаг хуралдаандаа оролцоогүй байна.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар шинэ бүрэн эрх хэрэгжиж эхэлснээс хойш 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн ирцийг тасалсан цаг, минутаар гаргаж, олон цаг тасалж, хоцорсон гишүүдэд хэдийгээр 40 цаг хүрээгүй ч цаашид анхаарч, хуралдаандаа идэвхтэй оролцохыг сануулсан байгаа.

Байнгын хорооноос  2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, О.Амгаланбаатар, Э.Бат-Амгалан, Д.Батбаяр, Д.Батлут, Х.Баттулга, Д.Ганбат, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара, Дав.Цогтбаатар нарт сануулах бичиг хүргүүлсэн. Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн 10.7.3-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг тухайн жилд хуралдааны /цахим/ ирцэд бүртгүүлсэн дүнгээр хоцорсон буюу тасалсан цаг нь ажлын 5 өдрийн цагаас дээш  гарсан бол Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанд оруулна" гэж заасны дагуу миний бие “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 10 дугаар зүйлийн 10.4.1 дэх заалтад үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн Х.Баттулгатай биечлэн уулзаж, тайлбар авсан болно. Ингээд УИХ-ын гишүүн Х.Баттулгад “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалтын дагуу “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” сахилгын хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн саналыг оруулж байна. Харин УИХ-ын  гишүүн С.Лүндэг /тасалсан цаг 38:37:00/ хугацаанд эмнэлгийн чөлөөтэй /акттай/ байсан гэдгээ “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар олон нийтээс уучлал гуйж, хүлцэл өчсөн гэв.
 

 


Түүний дараа Байнгын хорооны дарга Б.Баярбаатар "Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 10 дугаар зүйлийн 10.7.3 дахь заалтыг зөрчсөн байх тул  УИХ-ын гишүүн Х.Баттулгад  уг дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалтыг баримтлан “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах” сахилгын хариуцлага ногдуулах тогтоолын төслийг танилцуулсан. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу асуулт асууж, саналаа хэллээ.

Тэрбээр "УИХ-ын гишүүн С.Лүндэгт хариуцлага тооцохгүй үндэслэл юу вэ" гэж асуугаад, УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохоос өмнө тэдэнд ёс зүйгээ сахиулах, хариуцлагатай байх тухай анхаарч ажиллах талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллах нь зүйтэй гэсэн санал хэлэв.

Түүний асуултад УИХ-ын гишүүн А.Ариунзаяа хариулахдаа "Хэн нэгнийг ялгаж үлдээсэн асуудал байхгүй. Гагцхүү хуулиар хариуцлага хүлээлгэх 40 цагийн хязгаарыг баримтлан хариуцлага тооцох асуудлыг оруулж ирсэн" гэв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан тус Байнгын хорооны дарга Б.Баярбаатар санал гаргав.

Тэрбээр "УИХ-ын гишүүн Х.Баттулга нь итгэл хүлээлгэсэн сонгогчид болон УИХ-ыг үл хүндэтгэсэн байдал гаргасан гэж үзэж буй учраас албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах тухай ажлын хэсгээс оруулж ирсэн саналыг 6 сар хүртэл 20 хувиар бууруулах болгон өөрчлөх саналтай байна" гэв.

Байнгын хорооны хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжиж баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITY (197.211.63.144) 2025 оны 04 сарын 11

Энэ нь Adity apradhan Medical гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм\nЭмнэлэг нь бөөрний эрүүл доноруудыг яаралтай хайж байна\n100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 доллараар зарна\nСонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар холбогдоно уу:\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@ GMAIL.COM\nэсвэл 91 9873591114, 15733337443 утсаар холбогдоно уу

0  |  0
Бат(202.9.47.86) 2025 оны 04 сарын 10

Үндсэн хуулиндаа парламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянахгүй бол төрд орж тэр бумтан болох цуваа тасрахгүй улс хөгжихгүй тусгаар тогтнол маань ч яаж мэдэх нь ард түмэн минь ойлгож шаардаач

0  |  0
Бат(202.9.47.86) 2025 оны 04 сарын 10

Үндсэн хуулиндаа парламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянахгүй бол төрд орж тэр бумтан болох цуваа тасрахгүй улс хөгжихгүй тусгаар тогтнол маань ч яаж мэдэх нь ард түмэн минь ойлгож шаардаач

0  |  0
Бат(202.9.47.86) 2025 оны 04 сарын 10

Үндсэн хуулиндаа парламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянахгүй бол төрд орж тэр бумтан болох цуваа тасрахгүй улс хөгжихгүй тусгаар тогтнол маань ч яаж мэдэх нь ард түмэн минь ойлгож шаардаач

0  |  0
DR. ADITYA(197.211.63.51) 2025 оны 04 сарын 10

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
S(66.181.176.227) 2025 оны 04 сарын 10

ANUSDI80955877

0  |  0
S(66.181.176.227) 2025 оны 04 сарын 10

ANUSDI80955877

0  |  0
S(66.181.176.227) 2025 оны 04 сарын 10

ANUSDI80955877

0  |  0
S(66.181.176.227) 2025 оны 04 сарын 10

ANUSDI80955877

0  |  0
S(66.181.176.227) 2025 оны 04 сарын 10

ANUSDI80955877

0  |  0
Zochin(202.9.47.60) 2025 оны 04 сарын 10

Batbulga ineej baigaa

0  |  0
zochin(1.73.136.131) 2025 оны 04 сарын 10

hoeriin hoorond сануулах арга ger yriad bgaa ta nar hend taalagdah gej thag nuhthuuj suudag bna ter naraa chin argagui shu dee ymar ajil turd hiij uzeegui ymarch bolovsrol gui avgai gargachaad aldaa gargasan ajilj chadahgui ajil albanaas chuluulj zailuulj uzeech tatvar urj ajilj chadahgui ulsiig unelgui thalinjuulj tejeene gej yu bna tur ymar Ih mungutei yum be

2  |  0
зочин(103.212.163.215) 2025 оны 04 сарын 09

Энэ Баярбаатар гэж бас нэг хууль зөрчсөн этгээд байна.

0  |  0
АРИУНЗАЯА(66.181.177.229) 2025 оны 04 сарын 10

М.НАРАНТУЯА-НАРА ! ХӨДӨӨНИЙ УЧИР МЭДЭХГҮЙ БАЛЧИР ХҮҮГ ЭР ЭМИЙН ХАРИЛЦААНД УРУУ ТАТАН УЛМААР БОГТОЛЖ АВЧ ГЭРИЙНХЭЭ ЭР БОЛГОЖ БЭЛГИЙН ДУР ХҮСЛЭЭ ХАНГАЖ ИРСЭН ! БАЛИАР ЗАВХАЙ АВГАЙ ! ХҮҮГИЙН ЭЭЖЭЭС НЬ ЭГЧ ! СУРГУУЛЬД СОЁЛД СУРЧ БОЛОВСРОХ ӨӨРИЙН ГЭСЭН МЭРГЭЖИЛ ДИПЛОМТОЙ БОЛОН ИРЭЭДҮЙГЭЭ АВЧ ЯВАХ БҮХ БОЛОМЖИЙГ НЬ ХААН БООГДУУЛЖ ГЭРИЙН БУГ БАНДИ БОЛГОЧИХООД БАС ЁС ЗҮЙ ЯРИАД ЦАХИМ ОРЧИНД ҮНЭН ЗӨВ ШҮҮМЖИЛСЭН ЭХЧҮҮД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭЛДВЭЭР ДОРОМЖЛОН ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫ ЁС ЗҮЙГ УДАА ДАРАА ОНЦ НОЦТОЙГООР ЗӨРЧИЖ ИРЛЭЭ ! ЭГҮҮЛЭН ТАТАХ ЁСТОЙ !!!

3  |  0
Close menu