Дундговь аймгийн Засаг даргын зөвлөлийн VI хуралдаан энэ долоо хоногийн даваа гарагт боллоо.
Тус хуралдаанаар Дорноговь аймагт тавдугаар сарын 12-ны өдөр зохион байгуулах Говийн бүсийн зөвлөгөөнд оролцох бэлтгэл ажлыг хангах, хот, тосгон, бусад суурины эдэлбэр газрын хэмжээ тогтоох, газрыг тусгай хэрэгцээнд авах, “Мандалын гэгээ” хот тохижуулах газар болон Дундговь-Ус ОНӨААТҮГ-ын менежментийг сайжруулах, бүтэц орон тоог шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэн ажлын хэсэг болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгчээ.
Мөн Цагдаагийн газрын албан хэрэгцээнд тээврийн хэрэгслийн гэрэл шалгах тоног төхөөрөмж худалдан авах зардал, олон улсын сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний өдрийг тэмдэглэх тухай болон түүнд шаардлагатай зардлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлэв.
Сэтгэгдэл ( 0 )