Австралиас Монгол Улсад суух Элчин сайд Лео Зенгийн итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авав

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 20

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Лео Зенг-ийг хүлээн авч уулзан Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авав.

Номхон далайн бүс нутаг дахь Монгол Улсын ойр дотны түнш, “гуравдагч хөрш” Австрали Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа эдүгээ боловсрол, уул уурхай, эрдэс баялаг, батлан хамгаалах, хүмүүнлэг зэрэг олон салбарын хүрээнд өргөжин тэлж, улмаар нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг Төрийн нарийн бичгийн дарга тэмдэглэв.

Тэрбээр манай хоёр улс цаашид хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт хамтран ажиллах өргөн боломж, ирээдүй байгааг онцолж, Элчин сайд Л.Зенг-д хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэхэд нь ажлын өндөр амжилт хүсэн ерөөв.

Элчин сайд Л.Зенг Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг эрэлхийлж, иргэд хоорондын харилцааг дэмжиж, урлаг, соёлын солилцоог идэвхжүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр зорьж буйгаа тэмдэглэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu