Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 21

Гадаадын орнуудаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Малайз Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дато Мухамад

Бүгд Найрамдах Португал Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пауло Насименто

Бүгд Найрамдах Колумби Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алехандро Родригез

Ирланд Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Николас О`Брейн

Босни Херцоговин Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Синиша Бериан

Камбожийн Хаант Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Ратчави Сүөнг

Буркина Фасо Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Даоуда Бити

Бүгд Найрамдах Армени Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вахе Геворгян

Бүгд Найрамдах Финлянд Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Микко Киннунен

Бүгд Найрамдах Словени Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Боштяан Маловрх

Туркменистан Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Парахат Дурдыев

Бүгд Найрамдах Мали Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сейду Камиссоко

Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ремихио Ичасо

Холбооны Бүгд Найрамдах Сомали Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ходан Абди

Бүгд Найрамдах Замби Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Иван Зуулу

Холбооны Бүгд Найрамдах Танзани Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хамис Омар

Норвегийн Хаант Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вэбёрн Дюсвик

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, амжилт хүслээ.

Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө Элчин сайд нар чармайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ  илэрхийлэв.

Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu