М.Нарантуяа-Нара олон хүүхэдтэй айлд ТЭТГЭМЖ олгох саналыг шүүмжлэв

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 23

 

УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг (2025.04.21) хуралдаанаар гурваас дээш хүүхэдтэй өрхөд олгох мөнгөн тэтгэмж олгох асуудалд санал нэгдсэн. 

Уг асуудалд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара шүүмжлэлтэй хандаж буйгаа ийн илэрхийлжээ.

-Бүх л асуудлыг мөнгөөр л шийдчихдэг байсан бол юутай амар байхсанж! Өмнө нь төрөлт яагаад сайн байв? 2000-аад оноос яагаад төрөлт багасав гэдгийг бүх хүчин зүйлээр нь судлаагүй байж бэлэн мөнгө л тараавал нэмж төрөөд, хүн ам ихсээд байна гэж үзэх нь өрөөсгөл шийдэл, шийдвэр бөгөөд алсуураа өнөөх л сонгуулийн санал хувь улс төрчдийн оноо болоход эерэг нөлөө бүхий л шийдвэр юм!

Бидний төрж өссөн цаг үед нийгмийн аюул эрсдэл, агаар орчны бохирдол, хүнс тэжээлийн аюулгүй баталгаат байдал хэдий төрөл зүйл элбэг биш ч харьцангуй эрүүл чанартай байв! Тансаг чамин биш ч идсэн хоол нь хор биш шим болдог байж!

Цэцэрлэг яслийн хүртээмж хүн амынхаа дунджид хангалттай хүрэлцдэг байв!

Сургууль боловсролын чанар хүртээмж хувийн гэдэг ойлголт хомс ч улсаас өгч буй боловсролын чанар хүртээмж харьцангуй тэгш, багшийн ачаалал ч учиртай байв!

Нийгэм эдийн засгийн хүчин зүйл, аливаа халдварт өвчин, хавдрын эрсдэл ч тун учиртай байв! Эмнэлгийн очер дараалал эмчийн ачаалал ч ямар байсныг санаж байгаа хүн бий биз!

Хамгийн гол нь элдэв камер хяналт хараа байхгүй байсан ч зам дээр хүүхдүүд үй олноороо үхдэг үзэгдэл тун хомс, тоглоомын талбай гэж хэдэн хуучны төмөр гулсуур дүүжин юм хум байдаг байсан ч хүүхэд дараад алчихдаггүй байв!

Эцэг эх нь хувиараа байна уу, улсдаа ажиллана уу авсан цалин олдог орлогынх нь татвар шимтгэл элдэв дарамт харьцангуй учиртай байв!!! За ингээд тоочоод байвал хөл гарын 10,20н хуруу ч үл хүрэлцэм…

Өөрөөр хэлбэл ямар орчин нөхцөлд хүн сэтгэл хангалуун биш юм гэхэд айх айдасгүй түгшүүргүй төрье гэж шийддэг вэ гэдэг асуултад бүх талаар хариулт авбал ердөө л нийгэм, орчны аюул эрсдэлгүй баталгаатай орчин нөхцөл хүүхэд өсөх явцад тулгарах бүхий л асуудалд тэгш хүртээмжтэй хамрагдах баталгаа юм!

Хичнээн ч хөдөлмөрлөсөн татварын дарамт, яаж ч хичээж өсгөсөн ч гадаа гараад зам дээр эсвэл тоглоомын талбайд, эсвэл парк дээр тоглож байгаад айлын нохойд уруулж байхад өөрийнхөө хүүхдээс өөр хүний хүүхдэд хайргүй томчуудтай нийгэмд хүүхэд төрүүлэх нь зөвхөн хөдөлмөрийн хичээл зүтгэлийн бус өчнөөн шалгуур даваа гүвээ туулдаг нь төрөлт багасах асар том хүчин зүйлсүүд юм аа!!!

Ер нь дэлхий даяар тогтворгүй аюул эрсдэл элдэв цар тахал өвчин эмгэг хүмүүсийн хүнлэг бус зэрлэгшсэн хэт материаллаг хүсэл хэрэгцээний төлөө хэнийг ч яахаас ч буцахгүй болсон заналт цаг үед зөвхөн Монголчууд ч биш дэлхий даяараа төрөлт багасаж байгаа юм!

Нийгэм эдийн засаг тогтвортой систем нь тогтсон эрүүл аюулгүй амьдрах орчинтой улсад хүртэл энэ үзэгдэл байна!

Гэтэл манайх шиг хүний эрхийг уландаа гишгэсэн, баян төр ядуу иргэний харьцангуй байдал, баялгийн хуваарилалт шударга бус явагдаж ирсэн олон жилүүд, сонгуулийн саналын төлөө яахаас ч буцахгүй улс төрчид болоод бараг хөдөлмөрлөхөөс илүү халамжийн хэдэн төгрөгөөр амь голоо зогоохыг илүүд үзэх болсон иргэдийн хандлага, зүдэрч туйлдсан дундчуудын нулимс энэ бүхний дунд хэдэн төгрөг өгнө гээд ч 5,10р нь төрөөд бдг үзэгдэл бараг л байхгүй болов уу гэж бодох!!!

Тиймээс ажлын хэсгээс гарсан санал дүгнэлт бол тийм ч хүн амын өсөлтийг бодитоор дэмжих хүч болохгүй гэж үзэж байгаа!

Ингэж хэлж байгаагаараа хуучны он жилүүд, социалист нийгмийг магтан дуулаад хүсэн үгүйлээд байгаа юм биш! Гагцхүү бидэнд ирсэн Ардчиллын мөн чанарыг эмх цэгцтэй нь тээж авч ирж чадаагүйнхээ, нийгмийн солилцоонд үнэт зүйлээ авч үлдэж чадаагүйнхээ горыг л амсаж байх шиг!

За тэгээд иргэд нь ч илүүдэх юм биш авч л байвал гэж авахдаа өөрсдийн амь амьжиигааны цаадах асуудал үнэ ханш яахыг бодолцдоггүй улсад мөнгө борооны уралдааныг түрүүлж зарлаж титэм зүүсэн нь л сайн хүн сайхан хүн болно биз дээ. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(43.228.131.103) 2025 оны 04 сарын 23

Яг л голоор нь олоод хэлчихлээдээ

0  |  0
Зочин(139.5.219.133) 2025 оны 04 сарын 24

Хүн амаа дэмжих бодлогоо нэг л олж чадахгүй чадамжгүй бнаа

1  |  0
зочин(66.181.188.89) 2025 оны 04 сарын 24

Нараа байнга л зөв жишээтэйамьдралтай нь ярьдаг.Даанч мунхаг монголчууд үнэн зөв хурц үгэнд өрвөсхийж шарзайдаг нь ихэнхи нь. Цөөхөн монголчууд л үнэн зөвийг ойлгож сэрсэн байдаг дөө!

2  |  2
azaa(197.211.63.33) 2025 оны 04 сарын 23

Намайг Азаа гэдэг, намайг дэмжин 103 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн Канадын банкинд талархаж байгаагаа илэрхийлье. Би санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул Хятад дахь найзтайгаа холбоо барьж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг олон улсын банктай танилцсан. Канадын банкны цахим хаягийг надтай хуваалцсан найздаа бас баярлаж байна. Би info@ibcunit.com цахим шуудангаар дамжуулан 120,000 долларын тэтгэлэг авах хүсэлт гаргасан бөгөөд намайг гайхшруулж, 103,000 доллараар шагнуулсан. Энэ дэмжлэг миний санхүүгийн байдлыг ихээхэн сайжруулж, одоо би гэр бүлтэйгээ аз жаргалтай, тогтвортой бай

0  |  0
azaa(197.211.63.33) 2025 оны 04 сарын 24

Намайг Азаа гэдэг, намайг дэмжин 103 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн Канадын банкинд талархаж байгаагаа илэрхийлье. Би санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул Хятад дахь найзтайгаа холбоо барьж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг олон улсын банктай танилцсан. Канадын банкны цахим хаягийг надтай хуваалцсан найздаа бас баярлаж байна. Би info@ibcunit.com цахим шуудангаар дамжуулан 120,000 долларын тэтгэлэг авах хүсэлт гаргасан бөгөөд намайг гайхшруулж, 103,000 доллараар шагнуулсан. Энэ дэмжлэг миний санхүүгийн байдлыг ихээхэн сайжруулж, одоо би гэр бүлтэйгээ аз жаргалтай, тогтвортой бай

2  |  0
Зочин(139.5.217.117) 2025 оны 04 сарын 23

Хамгийн гол нь ард иргэдээ багахан үймүүлж басамжлахгүй ажилтай орлоготой амар амгалан амьдрах нөхцлийг бүрдүүлэх ёстойшд.Иргэдийнхээ төлөө гэх сэтгэлтэй хариуцлагатай ажилладаг баймаар байна.Орлоготой ажилтай хүмүүс тэртээ тэргүй хүүхэддээ санаа тавичихна.Орлогогүй ажил хийх сонирхолгүй хүмүүсийг халамжаар бий болгомооргүй байгаам өчнөөн хүүхэд төрүүлээд тэдэнд анхаарал халамж тавихгүй архидах анархизм бий болгож байгаа хүмүүст хариуцлага тооцдог болчихвол ч хэрэгтэйсэн хүүхдийн мөнгөөр амьдарч архиддаг баймааргүй байнаа.

1  |  0
Гаа(202.126.88.180) 2025 оны 04 сарын 23

Зөв !!!

2  |  0
Гаа(202.126.88.180) 2025 оны 04 сарын 23

Зөв !!!

2  |  0
Close menu