ХЭН ЮУ ХЭЛЭВ | УИХ-ын талбарыг гишүүдийг доромжилдог цаг болгон хувиргасан

2025 оны 04 сарын 30

Энэ дугаарын “Хэн юу хэлэв” буланд УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, тус бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин нарын үгийг онцолж байна.

 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Сэтгүүлч өөрийн цахим хуудсаар дамжуулан үзэл бодлоо илэрхийлсэн тохиолдолд тухайн мэдээлэл нь сэтгүүлчийн ажил уу, эсвэл хувь хүний байр суурь уу гэдгийг ялгаж салгах шаардлагатай. Хариуцлага хүлээх эсэх нь ч Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд тодорхойгүй байна. Төрийн байгууллага заавал тендер зарлаж мэдээллээ олон нийтэд хүргэх хэрэгтэй гэх заалт байгаа. Гэтэл нийгэмд хэрэгтэй мэдээллийг үнэ төлбөргүй хүргэж болохгүй юм уу.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тавдугаар сарын 1-ний чуулганы хуралдаан болох өдрийг хүртэл ард түмэн, УИХ-аас, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас өөрийнхөө амаар уучлалт гуйх ёстой. Ард түмний төлөөллийг хэн нэгэн хүний төлөөлөл мэтээр УИХ-ын индэр дээрээс мэдээлж байгаа нь үнэхээр зарчимгүй үйлдэл. Ерөнхий сайдыг УИХ-аас томилдог. Гэтэл УИХ-ынхаа дээр гарч суугаад УИХ-ын гишүүдээ доромжилж байгаа нь биш юм. Хэрэв уучлалт гуйхгүй бол АН-ын бүлэг чуулганаар хэлэлцэх бүх асуудлаас завсарлага авна.

Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин:

-Парламент бол төрийн эрх барих дээд байгууллага. Засгийн газарт хариуцлага тооцох эрх мэдэлтэй байгууллага. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын өмнө ажлаа хариуцан тайлагнадаг албан тушаалтан бөгөөд УИХ-аас томилогддог. УИХ-ын талбарыг Засгийн газрын суртал ухуулгын талбар болгохоос гадна тэр өдөр УИХ-ын гишүүдийг доромжилдог цаг болгон хувиргасан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үйлдэлдээ УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас чуулганы хуралдааны үеэр уучлалт гуйх ёстой. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ ажлыг хариуцаж хийх ёстой.

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.69.5) 2025 оны 05 сарын 01

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.89.69.5) 2025 оны 05 сарын 01

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
7(66.181.160.74) 2025 оны 04 сарын 30

энэ сэгнүүд элий балай хэрүүл ярьж цаг алж байхаар сайн дураараа зайлаасай

0  |  0
Зочин(103.57.92.18) 2025 оны 04 сарын 30

Чи ийм болгосон. Чам шиг ийм хүн хог тэнд уул нь суух ёсгүй.

1  |  0
songogch(202.9.46.167) 2025 оны 04 сарын 30

....АН-н сайханбилэгийн ЗГ 2012-2016 онд Монгол улсыг их хэмжээний өрөнд оруулж, долларын дансыг улайлгаж, төсвийг хоосруулж, дампууруучихаад АНУ- руу оргон зайсны төлөө ЭХЛЭЭД АН ард иргэдээс уучлал гуйх ёстой юм биш үү???....энэ хүүхний асуудал бол дэндүү өчүүхэн хэрэггүй зүйл...попрох хэрэггүй...ардчилсан орны парламентийн гишүүд бие биенээ доромжлох нь бүү хэл цусаа гартал зодолпдог гэдгийг бид байнга харж л бна.

3  |  0
Зочин(139.5.219.133) 2025 оны 04 сарын 30

Баярмаа гишүүн Баярцогтын хүн юмуу тэгвэл явцгүй ээ ага нар нь хамгаалаадч хэрэггүй Тэмүүжин өөрөө нямкаг муу муухайгаар хэлдэг л бсаншд

2  |  0
М(202.179.30.242) 2025 оны 04 сарын 30

Цогтгэрэл, Тэмүүжин хоёрт өөр хийх ажил алга уу?

2  |  0
ЗОЧИН(202.9.40.3) 2025 оны 04 сарын 30

САЙН АХ ЮУ ГЭЭД БАЙНА АА, ААН

1  |  0
ЗОЧИН(202.9.40.3) 2025 оны 05 сарын 01

САЙН АХ ЮУ ГЭЭД БАЙНА АА, ААН

1  |  1
Close menu