“Хэн юу хэлэв” булангийн энэ удаагийн дугаарт Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа, Нийслэлийн Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяр, АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ нарын байр суурийг онцлов.
Нийслэлийн Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяр:
-Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна.
Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа:
-БНСУ-ын визтэй холбоотой Монгол Улсын иргэдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар Стратегийн өмгөөлөл үзүүлж, тус улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ хийгээд холбогдох байгууллагуудад зургаан сарын туршид үе шаттай хандсаны дагуу зохих үр дүнд хүрчээ. БНСУ-ын Үндэсний Ассемблейн дарга энэ асуудалд анхаарч ажиллахаа УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд илэрхийлсэн байна. Хил дээрх нөхцөл байдал, саатуулах байрны бодит байдалтай танилцахаар Монгол, БНСУ-ын Парламентын бүлгийн дэд дарга БНСУ руу нисэж байна. Мөн БНСУ-ын ЭСЯ-наас Виз олголтын хугацаа 15-20 хоног болон багасаж, визийн хураамж төлж байгаа иргэдэд Ебаримт өгч эхэлсэн гэдгээ мэдэгдлээ. Цаашид иргэдийн эрх зөрчигдөж байгаа бусад асуудлын хүрээнд Гадаад харилцааны яамыг анхаарч ажиллана гэдэгт найдаж байна.
АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ:
-Ж.Энхжаргалан Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчиж байна. 21-р хороололд ажиллаж, амьдардаг хүүхдүүдийг, өөрөөр хэлбэл үр хүүдүүдээ дагуулж очин доромжилсон байна. Үндсэн хуулинд хүний ялгаварлан гадуурхахыг хорьж, хориглодог юм. Ноднин Төв цэнгэлдэх хүрээлэн дээр хятад ногоон зүлэг дэвсэж, олон бөхчүүдийн аарцаг, савыг гэмтээснийг ард түмэн мэдэж байгаа. Ж.Энхжаргаланг НИТХ-аас зайлуултал, Төв цэнгэлдэхээс савраа таттал, МАН-ын дарга нар энэ нөхөрт хариуцлага тооц.
Сэтгэгдэл ( 3 )
Шал худлаа иргэд буцаадл бгааздэээ.чадахгүй дээ
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Энхжаргалан хүний нэр дурьдаагүй харин лайвчин мөнх-эрдэнэ нэр цохож хэлсэн үүгээрээ тэр Үндсэн хууль зөрчиж хүн доромжилсон ер нь энэ нөхөрт хууль үйлчилдэг юмуу хүн болгоныг доромжилно,намаа шантаажлана,шоронд хий тэнд нь бандидуул