Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.05.30/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Боловсролын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүүхэд бүрд суралцах тэгш боломжийг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаарх Ерөнхий сайдын мэдээллийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар, хөдөө орон нутагт багшлах боловсон хүчин маш дутмаг байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нэг сургууль нь нурсан, нөгөө сургууль өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй учраас 3000 гаруй хүүхэд байрны хонгилд хичээллээд явж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар асуухад Боловсролын сайд П.Наранбаяр хариулахдаа, 4500 орчим багшийн дутагдалыг арилгахын тулд 6 багц ажлыг хэрэгжүүлээд явж байна. Орон нутгийн багш нарыг орон гэрээр хангах, залуу багш нар гэр бүлээрээ очиж ажиллахад зориулсан орон сууц барих шаардлага байна. 108 сургууль, 95 цэцэрлэгийн ойрын хугацаанд барихаар зорьж буй нь боловсролын салбарт тохиолдож буй асуудлуудыг шийдэх нэг гарц юм. Боловсролын салбарын хөрөнгө оруулалтад 3,9 их наяд төгрөг шаардлагатай байгаа. Мөн энэ жилийн хүрээнд багш нарын цалинг нэмэгдүүлэх талаар ярилцаж байна. Цогтцэций сумын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэв
Сэтгэгдэл ( 0 )