Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн орлого нотлох хугацааг 30 хоног СУНГАЛАА

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 06 сарын 24

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэнгийн хөрөнгө, орлогыг шалгах хугацааг 30 хоногоор сунгажээ.

Авлигатай тэмцэх газраас тавдугаар сарын 23-ны өдөр албан ёсоор шалгалтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд хуульд 30 хоногийн дотор шийдвэрлэхээр заасан байна. Ингээд өчигдөр хуульд заасан хугацаа дууссан ч дахин 30 хоног сунган шалгахаар болжээ.

Өнгөрсөн хугацаанд энэ асуудалтай холбоотойгоор О.Тэмүүлэн, “Херо энтертайнмент”-ын захирал Б.Баатар, А.Амундра нараас тайлбар мэдүүлэг авсан бол Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ хоёр удаа мэдүүлэг өгчээ.

Шалгалтаар О.Тэмүүлэн энтертайнмент чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өөрийн компаниараа “Хэро энтертайнмент”-тай хамтарч ажилладаг гэдгээ нотолсон байна.  

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.72.245.207) 2025 оны 06 сарын 24

Neg moson chuchungui bolgochmoor um bainaldaa. Kkkk estoi neg novschiin niigem umdaa

0  |  0
Zochin(202.72.245.207) 2025 оны 06 сарын 24

Neg moson chuchungui bolgochmoor um bainaldaa. Kkkk estoi neg novschiin niigem umdaa

0  |  0
S(66.181.179.247) 2025 оны 06 сарын 24

SEXSEER TAICHNA ANUSDI BOOB XXNO SEXSEER VANXANDI80955877

0  |  0
Close menu