УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өөрийн тойрог болох Дархан-Уул аймагт Монгол Улсын хоёр дахь том Төрийн далбааг мандуулжээ. Тэрбээр Дарханд төрж, өссөн учир элэгтэй байдаг гэдгээ ч нуудаггүй. Төрөлх нутгаасаа сонгогдсон төрийн түшээгийн хувьд Төрийн далбааг мандуулсан нь энэ аж. Саяхан болж өнгөрсөн Дарханы 50 жилийн ойгоор "Дархан цогцолбор" байгуулагдсан юм байна. Ямартай ч УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар сонгууль дөхөж буй энэ өдрүүдэд тойргийнхондоо нэр сайтай яваа бололтой.
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин
Сэтгэгдэл ( 0 )