Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Шадар сайд С.Амарсайхан албан тушаалаа өгч, Монгол Улсын засгийн газраас түүнийг чөлөөлөх шийдвэр гаргасан.
Харин түүний оронд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг томилох асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулах хүсэлтийг өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайдаас УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид ирүүлж, чуулганд танилцуулсан боловч Х.Ганхуяг нь Төсвийн байнгын хорооны даргын ажлаа өгөөгүй тул дээрх асуудлыг хойшлуулсан байдаг.
Иймд гшиүүн Х.Ганхуягийг томилох эсэх асуудлыг ирэх 7 хоногт хэлэлцэж, шийдвэрлэхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )