Засгийн газрын өнөөдрийн /2025.12.24 / хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар, татварын өртэй аж ахуйн нэгжийн дансыг хаадаг захиргааны арга хэлбэрийг зогсоох тухай хурлаар хэлэлцэж, цуцлах эсэх талаар шийдвэрлэнэ.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
-“Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Төрийн өмчийн музейд зэрэглэл тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /“Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай”
-Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай” Засгийн газрын 2015 оны 18 дугаар тогтоол/
-Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Визийн шаардлагаас чөлөөлөх тухай” Засгийн газрын 2023 оны 01 дүгээр тогтоол/
-“Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /
-“Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл “Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журам”/
Танилцуулах асуудал
-Төсөв, эдийн засгийн хүндрэлийг даван туулах 300 хоногт хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар
-Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 76 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан Ажлын хэсгийн хүрээнд ашигт малтмалын лицензийн тооллого хийх ажлын явц байдал
-Түлш, шатахууны аюулгүй байдлын бодлогын зөвлөл байгуулах талаар
-Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөний төсөл болон “Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах аялал жуулчлалын арга хэмжээний нэгдсэн цаглавар”-ын талаар
-Хаврын мах бэлтгэлийн талаар

Сэтгэгдэл ( 1 )
данс хаахын оронд шалгалт оруулаад шалтгааныг нь тогтоогоод үнэхээр татвар төлөх бололцоогүй байсан уу. Эсвэл компанийн удирдлага нь татвар төлөхгүйн тулд өөрсдийн хувийн тансаглалд зарцуулаад үйл ажиллагааны зардалд бичсэн үү гэдгийг тогтоож, татвараас зугтаасан нь тодорхой байвал эрүү үүсгээд шийдвэрлэдэг болчихвол татвар төлөлт сайжирна. Мөн наймаа хийж байгаа болон хувиараа хэдэн зуун сая төгрөг эргэлдүүлж байгаа хүмүүсээс татвар авч чадахгүй л байгаа шүү дээ. Тэгш шудрага байл даа