Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 12 сарын 25

 

Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нэгдсэн тооллого хийх, АМНАТ төлөлтийг шалгах ажлын хэсгийг 2025 оны 08-р сарын 27-ны өдөр байгуулсан. Уг ажлын хэсэг Засгийн газрын хуралдаанд тооллогын явцын талаар танилцууллаа.

1994 онд Ашигт малтмалын тухай хууль батлагдсанаар тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 18412 лиценз олгожээ. Үүнээс 15235 нь хайгуулын, 3177 нь ашиглалтын лиценз олгосон байна.

Харин өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр 2775 лиценз байгаагаас 1768 нь ашиглалтын, 1007 нь хайгуулынх байна. Хүчин төгөлдөр 2775 лицензийг 1772 аж ахуйн нэгж, хуулийн этгээд эзэмшиж байгаа юм байна.

Тооллогын урьдчилсан дүнгээс харахад нэг компани дээд тал нь 97 лиценз эзэмшиж, бусдад зарж, шилжүүлж байжээ. Өнөөдрийн байдлаар нэг аж ахуйн нэгжийн нэр дээр дээд тал нь 26 хүчин төгөлдөр лиценз бүртгэлтэй байна.

Ажлын хэсэг лицензийн тооллогыг хийж дууссан бөгөөд лиценз эзэмшигч 1772 аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн хамаарлыг тодорхойлох судалгааны ажлыг үргэлжлүүлж байна. Одоогийн байдлаар улс төр, бизнес, гадаадын иргэн, аж ахуйн нэгжийн хамаарал бүхий 500 гаруй компанийг тодорхойлжээ.

Ашигт малтмалын нөөц ашигласан төлбөр (АМНАТ) төлөлтийн тухайд нийт өрийн хэмжээ нь 1.4 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Нийт 496 компани АМНАТ-ийн өртэй байна. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбарын татварын өртэй гурван хуулийн этгээд тутмын нэг нь АМНАТ төлөөгүй.

АМНАТ төлсөн эсэхээс үл хамааран экспортоо үргэлжлүүлэх боломжтой байгаа нь үүссэн өрийг төлөхгүй байх цоорхойг бий болгосон гэж ажлын хэсэг дүгнэжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
М ээс НЖ рүү(103.212.117.183) 2025 оны 12 сарын 28

Найруулга зүйн алдаа гэж юугаа донгосоод байгаа юм. Эх орноо хянаж аюулаас хол байлгаж чадаагүй чам мэтийн хүмүүсийн бөөн алдаанаас улс орон ийм байдалд хүрч байгаа юм. үүнд чи буруутай.\n

0  |  0
нж(202.9.41.13) 2025 оны 12 сарын 27

Найруулага зүйн бөөн алдаа,Энэ бага хэрэг ”ёо” ёо” ямар гоё юм. ”амйаар ” хайртай ээж дээ гэх мэт үг бичих нь дутаж байна даа.... Сондор оо Монгол хэлний багшаас ичиж зоволгүй давтлага ав!

0  |  0
нж(202.9.41.13) 2025 оны 12 сарын 27

Найруулага зүйн бөөн алдаа,Энэ бага хэрэг ”ёо” ёо” ямар гоё юм. ”амйаар ” хайртай ээж дээ гэх мэт үг бичих нь дутаж байна даа.... Сондор оо Монгол хэлний багшаас ичиж зоволгүй давтлага ав!

0  |  0
Бодит байдал(103.57.92.79) 2025 оны 12 сарын 27

Найруулага зүйн бөөн алдаа,Сондор оо Монгол хэлний багшаас ичиж зоволгүй давтлага ав!

0  |  0
Doris_Bella(51.15.22.15) 2025 оны 12 сарын 26

IS IT POSSIBLE TO ACTUALLY GET BACK FUNDS LOST TO SCAM? YES! CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT If you have ever fallen victim to one of the many Bitcoin scams out there, don”t hesitate to reach out to the experts and have your Bitcoin recovered back. You can contact them using the address below: WhatsApp 1(520)200-2320\n\n( support@thehackangels.com

0  |  0
Top