ЗАСАГ | Ой тэмдэглэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 01 сарын 07

 

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн (2026.01.07) хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Үүнд:

  • “Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2026 оны хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Ой тэмдэглэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • /Их Монгол Улсын 820 жилийн ой/ “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • /Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын ангилал, зэрэглэл тогтоох, олгох, хүчингүй болгохтой холбоотой журам/ болон бусад асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн дараах асуудлуудтай танилцана. 

  • Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөний талаар
  • Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний талаар /“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 114 дүгээр тогтоол/
  • Төрийн байгууллагын чиг үүргийн шинжилгээний ажлын явцын талаар
  • Олон нийтийн хяналтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийн талаар
  • Монгол Улсын Ерөнхий сайд Хөвсгөл аймагт ажилласан талаарх асуудлуудтай танилцахаар төлөвлөжээ. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар бид эргэн мэдээлэх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top