.jpg)
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 07-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төслийг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль, журмыг баримтлан ажиллахыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт даалгалаа.
Хувийн хэвшлээс Улаанбаатар арена төслийг санаачлан, хамтран ажиллах санал ирүүлжээ. Энэ спорт цогцолбор нь 3000-5000 хүний суудалтай, 20.000-35.000 ам.метр талбайтай, жилд 150-200 арга хэмжээ зохион байгуулж, 200.000-300.000 үзэгч татна, эдийн засгийн хувьд жил бүр 15-26 сая ам.долларын орлого олно тооцоолжээ. Нийт 74 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хувийн хэвшил бүрэн хариуцах нөхцөлтэй.
Төсөл хэрэгжсэнээр иргэдийн хөдөлгөөний дутагдал, стрессийг бууруулж эрүүл мэндийг дэмжих, гэмт хэрэг, хорт зуршил зэрэг нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулж, улмаар урьдчилан сэргийлэх, залуусын эерэг соёлыг дэмжих ач холбогдолтой. Түүнчлэн эдийн засгийн хувьд шинэ ажлын байр бий болгох, спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэж үзэж байна.
Улаанбаатар хотын хүн амын 65 хувийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг ч спортын ордон, заалны хүрэлцээ хангалтгүй, ихэнх нь хуучирсан тул залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж хязгаарлагдмал, хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж дутмаг байна.

Сэтгэгдэл ( 1 )
Хэрэггүй юманд төсвийг үрэхээ болиочээ. Нисэхийн спорт цогцолбороо ашиглахгүй хоосон байлгаж байж дахиад нэмж барих гэнэ. Тэнэг дарга сайд нар төсвийн мөнгийг салхинд хийсгэж байна. Үйлдвэр барьж, ажлын байр бий болгооч.