Ерөнхий сайдаас асуух асуултаа дараах байдлаар өгөх боломжтой

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 01 сарын 14

 

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар энэ бямба гарагт МҮОНТВ-ээр олон нийттэй шууд ярилцана. Ерөнхий сайдаас асуух асуултаа доорх гурван шугамын аль нэгээр өгч болно.

  • И-Монголиа
  • D-gov.mn сайт
  • "11-11" төв

И-Монголиа болон D-GOV.MN сайтад нэвтрэхэд "Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатараас асуух асуулт, саналаа ирүүлнэ үү" гэж гарч ирнэ.

Та асуулт, саналаа бичиж, холбоо барих дугаараа оруулан санал илгээх товчийг дарна. Мөн Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд утсаар өгч болох юм. "Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлага 2026.01.17 буюу энэ бямба гарагийн 17:00-20:00 цагийн хооронд гурван цаг үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.52.79) 2026 оны 01 сарын 15

;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
иргэн(202.9.46.96) 2026 оны 01 сарын 14

Асуулт 1/ нүүрсний их наядын хулгайчууд, Оюутолгойг харийнханд авилгаар өгсөн урвагчидтай хариуцлага тооцож чадах уу? 2/ лиценз нэрээр монголын нутаг харийнхны гарт орж... одоо яах вэ? 3/байгалийн их баялагтай, 70 сая малтай хэрнээ яагаад иргэдээ ядуу байлгаад бна вэ? 4/ санаатай болон санаандгүйгээр улсад их хэмжээний хохирол учруулсан албан тушаалтнуутай хариуцлага тооцохгүй юмуу?

2  |  0
зочин(66.181.166.196) 2026 оны 01 сарын 14

Путины жил бүр хийдэг нэг шоу байдаг тэрийг дуурайж байгаа юм аа даа, шоу бол шоу бэлдсэн асуулт, бэлдсэн хариулт

0  |  0
Top