Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.01.21/ 08:00 цагт эхэллээ.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
-“Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулах, Засгийн газрын тогтоолын төсөл
-Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27-р хуралдааны дүнгийн тухай
-Цахилгаан станцад гарсан осол, цахилгааны түр хязгаарлалтын талаар мэдээлэл
-“Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан “Иргэний нисэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
-УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн санаачлан боловсруулсан Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Сэтгэгдэл ( 0 )