Д.Сайнсайхан: Их, бага ХАРШ ЖИЛ гарах нь хүний амьдралд дараах нөлөөг үзүүлдэг

Ж.Сондор | Zindaa.mn
4 цагийн өмнө

 

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан Хийдийн Зурхайч, АУ-ы Магистр Д.Сайнсайхан их болон бага харш жилийн тухайд: 

Хулгана жилтэн их харш, Туулай, Тахиа жилтэн бага харш, Бар, Нохой жилтэн ивээл жилийн харш, Тахиа жилтнүүд цагаан жил буюу нэгнийгээ тонших харш жил гарч байна.

Хулгана жилтнүүд “Дүнсэр” буюу “Их харш жил” жил гарч байгаа тул Амь насны зэтгэр хөдлөдөг ба аливаа үйлдсэн ажил үйлд саад гардаг. Жадамба, Цагаан шүхэрт, Жанцанзэмүвүнжан, Банзрагч, Чойжилын ганшиг, Их харшын засал, аян замд явбал Чойжоо дүгжүү гаргавал сайн.

Туулай, Тахиа жилтнүүд “Шишид” буюу “Бага харш жил” гарч байгаа тул Туулай жилтэн хэл ам, бие өвдөх хямрах, Тахиа жилтнүүд сэтгэл санаа хямрах, гарз гарахаас сэрэмжлэх. Засал нь Жадамба, Ногоон дарь эх уншуул, бага харшын засал, Амин золиг гаргуулбал сайн.

Бар, Нохой жилтнүүд “Ивээл жилийн харш” буюу “Түнсүм” засалтай. Хийморь доройтдог тул бусдын хөнөөл, гарз гарах, хол газар явах, их үйл эхлэн үйлдэхийг тэвч. Хийморийн сан, дарцаг хийсгэ, Цагаан шүхэрт, Сахиусны ганшиг, 13 сан уншуулна.

Тахиа жилтнүүд морь, тахиа хоёр тонших харш учраас “Цагаан жил” буюу “Логар” нь сэтгэл санаа тавгүйрхэх, санаа зовоох асуудлууд гарч ирэх, бие өвдөх, яр шарх гарах гарах гэм буй.

Засал нь Манлын чого, 3 гүрэм, Сахиусны ганшиг уншуулна.

Бусдад Туслахуй Анагаах Ухааны “Манба Дацан” хийдийн зурхайч, Анагаах Ухааны магистр Д.Сайнсайхан

ХАЯГ: БЗД, 2-р хороо, Сансарын аюулгүйн тойргийн "Эвтэй дөрвөн амьтан" хөшөөний чанх хойно Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийд

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бүгд(103.57.94.192) 2 цагийн өмнө

эхлээдэнэ номнуудаа монгол хэл дээр гаргаж чухам юу хэлдэг, утга нь юу юм гэдгээ түмэнд мэдүүл. учир утгагүй харанхуй мэдэхгүй зүйлээр түмний толгой эргүүлж ашиг олох аргаас сал

0  |  0
Top