Ерөнхий сайд Г.Занданшатар Төв аймагт ажиллаж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2026.02.05/ Төв аймагт ажиллаж байна.

Төв аймгийн Эрдэнэсэнт сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзах үеэр УИХ, Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, сум орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, тулгамдаж буй асуудалтай танилцлаа.

Мөн “Улсын аварга малчин өрх”-өөр шалгарсан Төв аймгийн Эрдэнэсант сумын 2 дугаар багийн малчин Дамбын Батзоригтын гэр бүлд шагналыг нь гардуулж хүндэтгэл үзүүллээ.

45 жил тасралтгүй мал маллах арга ухаанд суралцаж, мал сүргээ эрүүлжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч яваа Д.Батзоригт нь 22 насандаа “Сумын аварга малчин” аавыгаа даган мал маллаж, 1988 онд эхнэр Д.Лхагвасүрэнтэй өрх тусгаарлахдаа 80 толгой малтай амьдралаа эхэлж байсан бол 2025 оны мал тооллогоор 1453 толгой мал тоолуулжээ. Тэрбээр, эцгээс өвлөсөн мал маллах ухаан, ажлын дадлага туршлага гээд сурсан мэдсэн бүхнээ залуу хойч үедээ зааж сургадаг тэргүүний малчин ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.178.244) 2 цагийн өмнө

Энэ аварга малчин энэ тэрээ одоо больчихож болдоггүй юм байх даа, хувийнхаа малыг л маллаж байгаа, төсөв бүрдүүлэлтэд онцын оролцоогүй улс нийгэмд онцын оролцоо ч үгүй, хувиа бодож, довоо шарлуулж яваа л улс ш дээ

0  |  0
Top