Л.Энх-Амгалан: Ипотекийн дараалал дайрахын тулд 10-20 сая төгрөг төлж байгаа нь үнэн

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ипотекийн зээл болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр тэрээр "Би ХНХЯ-ны сайд байхдаа Орон сууцжуулалтын үндэсний хорооны дэд даргаар ажилласан. 2013 оноос хойш эхэлсэн ипотекийн зээлийн тогтолцоо яг зөв байсан уу, хэдэн төгрөг зарцуулав, эзэндээ очиж чадсан уу гэдэгт тодорхой судалгаанууд хийсэн. Нийт 10 их наядын зардлыг Монгол банк улсын төсвөөс гаргасан. Үүний дүнд 140 мянган өрх орон сууцтай болсон байна. Гэр хороололд амьдарч байгаад анх удаа орон сууц авсан иргэн 30 мянга л юм билээ. 110 мянган орон сууц авсан иргэн нь бусад ангилалд хамаарна гэсэн үг. Үүнийг судлах ёстой. 

3-5 орон сууц авсан иргэд үнэхээр өөрийнхөө хөрөнгөөр орон сууц авсан юм уу, ипотекийн зээлээр авсан юм уу гэдгийг бид тодотгох ёстой. Намайг ажиллаж байхад 5 бүү хэл 8 удаа авсан иргэн байсан. Үүнийг олгосон газрууд нь шалгах ёстой. 

Хамгийн сүүлд авсан мэдээллээр МИК-ээс хоёроос дээш удаа ипотекоор орон сууц авсан иргэн 3.2 мянга байна гэсэн тоо байна. 12 мянга гэдэг тоо бас яваад байна. Гэтэл яг эзэндээ очсон тохиолдол 30 мянга байна. Үлдсэн 110 мянга нь юу болж байна вэ?

Өнөөдөр ипотек авах гээд хүмүүс оочерлочихсон байна шүү дээ. Оочер дайрахаар бол 10-20 сая төгрөгийн авилгал төлж байгаа нь үнэн шүү дээ. Тиймээс зорилтот бүлэг рүүгээ тогтолцоогоо чиглүүлбэл яасан юм бэ гэдэг үүднээс хоёр хуулийн төсөл бэлдсэн байна" гэлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ипотек(202.70.33.164) 2 цагийн өмнө

Ипотекийн зээл ном журмаараа явж байсан МАН эсэргүүцээд болиулсан биз? Олон мянган залуус ажиллаж хөдөлмөрлөөд орох орон байртай болох нь эдэнд таалагдаагүй. Мэдээж хорьж болихоор далд хэлбэрээр мөнгөтэй хүн л баахан байр авна биз дээ, за да баран эд өөрсдөө ч байх шүү. Одоо юу яриад байнаа?\n

0  |  0
Top