Ж.Алдаржавхлан: Хямд үнэтэй орон сууц барьж байгаа компаниудыг дэмжих ёстой

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 02 сарын 06

 

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Энэ тухай тэрээр "Сэлбэ хороолол байгуулах журмаар газар 170 айлын газар чөлөөлөхөд 45 айл нь орон сууцанд ороод үлдсэн 55 нь өөр газаар хашаа, байшин худалдаж авчихсан байгаа юм. Тэгэхээр хашаагаа чөлөөлж байгаа иргэдийг орон сууцанд орох боломжиг нь гаргаж өгөх ёстой. 100 сая төгрөгөөр газраа зарсан хүн дараагийнхаа хашаа байшинг худалдаж аваад байна шүү дээ. 

Бид ипотекийн зээл гэхээсээ илүүтэй хямд үнэтэй орон сууц барьж байгаа компаниудыг дэмжих ёстой. Яагаад гэвэл орон сууцны үнэ 4 сая, 5 сая болчхоор бидний урьдчилгаа мөнгө чинь их болоод байна шүү дээ. Тиймээс бид нийлүүлэлт талаа дэмжихгүй бол дандаа эрэлтийг нь дэмжээд байдаг, үнэ өсөөд байдаг зүйл бий болчхоод байна. Тиймээс Засгийн газарт том бодлого гаргаач ээ гэдэг санал тавих гэж байна" гэжээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.46.128) 2026 оны 02 сарын 07

Ковидоор далимдуулан хэд дахин нэмэгдсэн орон сууцны үнэ бол цэвэр дээрэм, мөлжлөг, хулгай мөн. Гэтэл төр засаг нь үүнийг өөгшүүлж, хамгаалж, иргэдээ мөлжүүлсээр сууна. ХЭДИЙ БОЛТОЛ МӨЛЖҮҮЛЭХ ВЭ ...???

2  |  0
Иргэн(103.57.92.107) 2026 оны 02 сарын 07

Барилгын компаниуд байраа 100% ашиглалтанд оруулчихаад борлуултаа хийх ёстой ш дээ. Тэгэхгүй худлаа мөнгөгүй байж иргэдийн мөнгөөр байр бариад өшөө дээрээс нь дундаас нь ашиг олоод байдаг гажиг тогтолцоог өөгшүүлэхээ болих хэрэгтэй.

1  |  0
Top