Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 131 жилийн ой тохиож байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр Монгол Улсын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, өрлөг жанжин, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 131 жилийн ой тохиож байна.

Ойн хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, М.Ганхүлэг, О.Саранчулуун, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат нар маршал Хорлоогийн Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

Мөн Чойбалсан цэргийн хүрээ жагсан, хүндэтгэл үзүүлж, ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top