АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав

2 цагийн өмнө

АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч нараар Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Ардчилсан намаас Невада мужид сонгогдсон Дина Тайтус болон Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Бүгд найрамдах намаас Мичиган мужид сонгогдсон Жон Мооленаар нар хамтран даргалахаар боллоо.

Тус Элчин сайдын яам нь АНУ-ын Конгресс болон Монгол Улсын Их Хурлын хамтын ажиллагаа, хоёр орны харилцааг бүхий л салбарт идэвхжүүлэн бэхжүүлэх чиглэлээр АНУ-ын Конгрессын дэмжлэгийг авахад анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна.

Энэхүү шинэчлэлтээр АНУ-ын 119 дүгээр Конгресс болон УИХ дахь Монголын бүлгийн хамтын ажиллагаа идэвхжиж, хоёр талын харилцаа, уялдаа холбоо улам өргөжих боломж бүрдлээ гэж Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top