Д.Сайнсайхан: Хар нохойн амны зүг чиг дараах байдлаар өөрчлөгддөг

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан Хийдийн Зурхайч, АУ-ы Магистр Д.Сайнсайхан зүг гаргахдаа хар нохойн амыг чухалчлан анхаарах тухайд: 

Монголчууд аливаа бэлгэшээлтэй сайн үйлийг хийхэд зүгийг их чухалчилдаг.

Үүнд: бэр авч гарах, оршуулгын зан үйл, хол аян замд гарах зэрэг үйлд жил, сар, өдрийн хар нохойн амыг нарийвчлан үзэж цээрлэн гаргадаггүй уламжлалтай. Харин цагаан сарын шинийн 1-ний өглөө ирж буй жилийнхээ сайн сайхан байхыг бэлгэдэж зүг мөрөө гаргахдаа жилийнхээ хар нохойн амыг чухалчлан анхаарч гаргадаг.

Хар нохойн ам нь жил болгон тогтмол нэг зүгт байдаггүй бөгөөд үүний талаар мэдлэг дутмаг хүмүүс эндүүрэх нь бий.

Сүүлийн үед маш их ажиглагдаж байгаа учраас тухайн жил ямар жил урган гарч байгаагаас хамаарч ХАР НОХОЙН АМ дараах байдлаар зүг чиг нь өөрчлөгддөг тухай үзүүлье:

  • Бар, туулай жил гарвал "Огторгуйн хар нохойн ам" ЗҮҮН ЗҮГТ
  • Луу жил гарвал "Огторгуйн хар нохойн ам" ЗҮҮН УРД ЗҮГТ
  • Могой, морь жил гарвал "Огторгуйн хар нохойн ам" УРД ЗҮГТ
  • Хонь жил гарвал "Огторгуйн хар нохойн ам" БАРУУН УРД ЗҮГТ
  • Бич, тахиа жил гарвал "Огторгуйн хар нохойн ам" БАРУУН ЗҮГТ
  • Нохой жил гарвал "Огторгуйн хар нохойн ам" БАРУУН ХОЙД ЗҮГТ
  • Хулгана, гахай жил гарвал "Огторгуйн хар нохойн ам" ХОЙД ЗҮГТ
  • Үхэр жил гарвал "Огторгуйн хар нохойн ам" ЗҮҮН ХОЙД ЗҮГТ байрлана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top