УИХ-ын гишүүнийг ЭГҮҮЛЭН ТАТАХ хуулийн төслийг өнөөдөр өргөн мэдүүлнэ

Ж.Сондор | Zindaa.mn
17 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн сард УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Өнөөдөр (2026.03.09) энэхүү хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. 

УИХ-ын гишүүд ёс зүйтэй, хариуцлагатай байвал парламентын дархлаа бэхжиж, нэр хүнд өснө гэж Ерөнхийлөгч үзэж буйгаа илэрхийлсэн. 

Энэхүү хуулийн төсөл нь Үндсэн хуулийн суурь зарчмыг хэрэгжүүлэх, ардчилсан парламентын засаглалыг хамгаалах, парламентад ард иргэдийн хяналтыг хэрэгжүүлэх, сахилга, хариуцлага, ёс зүйг сахиулах, шударга ёсыг тогтоох зорилготой.

Үндсэн хуулинд УИХ-ын гишүүн өргөсөн тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татах тухай заасан ч өнөөдрийг хүртэл энэ заалт хэрэгжих эрх зүйн орчин биеллээ олоогүй хэвээр байна.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн эрх барих дээд байгууллагад сахилга, хариуцлaга, ёс зүй өндөр хэм хэмжээнд байх ёстой гэж үзэн Үндсэн хуулийн энэ заалт хэрэгжих гол зангилаа болсон хуулийн төслийг санаачилжээ. 

Уг хуулийн төсөлд:

  • Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлэх,
     
  • Өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татах,
     
  • Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл,
     
  • Парламентад суудалтай улс төрийн нам, эвслийн хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татах үндэслэлийг тусгажээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MARAGAD(197.211.63.167) 3 цагийн өмнө

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802.\nОдоо хэрэгжүүлэх.\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь

0  |  0

сонгогч(202.9.47.98) 16 цагийн өмнө

УИХ , ХУЛГАЙЧУУД, ЭХ ОРНООСОО УРВАГЧИД, ДЭЭРЭМЧИД, ЗЭРЭГ ГЭМТ ХЭРГТНҮҮД, ЁС ЗҮЙГҮЙ ГИШҮҮДИЙГ ХАДГАЛДАГ, ХАМГААЛЖ, ӨӨГШҮҮЛДЭГ ГАЗАР БАЙХ ЁСГҮЙ. ЭНЭ ХУУЛИЙН ЭСРЭГ САНАЛ ӨГСӨН ГИШҮҮН БҮР ӨӨРИЙГӨӨ ХУЛГАЙЧ ГЭДГЭЭ БАТАЛСАН ХЭРЭГ БЛНО. СОНГОГЧИД ҮҮНИЙГ АНХААРАЛДАА АВЧ СОНГУУЛИЙН ҮЕД ДҮНГЭЭ ТАВИНА.

0  |  0
Top