“УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийн төслийг УИХ-ын дарга Н.Учралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга А.Үйлстөгөлдөр өргөн барилаа. Уг хуулийн төсөл D-Parliament дээр байрших ба парламент энэхүү асуудлыг хэлэлцэх дарааллынхаа дагуу хэлэлцэнэ. 

Хуулийн төсөлд 1992 онд Үндсэн хуулинд тусгагдсан УИХ-ын гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгохтой холбоотой буюу УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийг илүү тодорхой болгох тухай заажээ. 

Уг хуулийн төсөлд:

  • Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлэх,
     
  • Өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татах,
     
  • Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл,
     
  • Парламентад суудалтай улс төрийн нам, эвслийн хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татах үндэслэлийг тусгажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top