
Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ 2026 оны хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн өгөөд байгаа билээ. Уг асуудлыг маргааш буюу 2026 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ.
Тодруулбал, маргааш 14:00 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох талаарх Ерөнхий сайдын танилцуулгыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
УИХ энэхүү саналтай танилцаж, Ерөнхий сайд болон нэр дэвшигчдээс асуулт асууна. Үүний дараа ор залгах шинэ сайд нарыг томилох бөгөөд Боловсролын сайд болон Эрчим хүчний сайдад чухам хэн сонгогдох нь улс төрийн бужигнаан эхэлж буй энэ үед анхаарал татсан асуудлуудын нэг болоод байна.

Сэтгэгдэл ( 0 )