Ж.Золжаргал: АН гарын үсэг цуглуулаад, шаардлага тавьж болно

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр ирц бүрдээгүйн улмаас хойшлоод байна. АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс намын дарга УИХ-ын дарга байх ёсгүй гэх байр суурьтайгаар чуулганы хуралдаанд оролцохоос татгалзаад байна. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргал "Хэрвээ намын дарга УИХ-ын дарга байх нь зохимжгүй, нэг намд хэт үйлчлээд байна гэж бодож байгаа бол хууль өргөн барьж болно. Тэр эрх нь нээлттэй байгаа. АН-ын хувьд даргын үйл ажиллагаа таалагдахгүй байгаа бол огцруулах талаар гарын үсэг зураад шаардлага тавьж болно. Тоо нь хүрэх юм бол УИХ хэлэлцэнэ.

Хуулийн дагуу энэхүү асуудлыг шийдэх нь илүү дээр болов уу гэж би харж байна. Өөр шалтгаан байгаа юм болов уу" гэлээ. 

 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top