Л.Оюун-Эрдэнэ: Би Б.Энхбаярыг дөрвөн асуудлаар АТГ-д өгч байна

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шалгуулахаар АТГ-т хүсэлт өглөө. 

Энэ талаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Б.Энхбаярт холбогдох дөрвөн асуудлыг АТГ-д өгч байна.

Нэгдүгээрт "Бодь" компанийн оффтейк гэрээтэй холбоотой асуудал, хоёрдугаарт нүүрсний сонсгол, гуравдугаарт Б.Энхбаярын авилгалтай холбоотой асуудал, түүний гэрч, холбогдох нотлох баримтуудыг хавсаргасан байгаа. Дөрөвдүгээрт түүнд холбоотой бусад авилгын асуудал. 

Б.Энхбаяр Хөгжлийн банкны сонсголыг маш сайн явуулсан. Дээрээс нь "шударга ёсны тэмцэлд хувь нэмэр болъё, сэлэм жад баймаар байна, илд бамбай баймаар байна" гэдэг байр сууриа олон удаа илэрхийлсэн. Миний хувьд үүнд нь итгээд ""Бодь"-той холбоотой асуудлуудыг ил гаргаж ирж, үүний цаана авилгалын асуудал байна уу гэдгийг илчилж чадах уу" гэсэн. Мань хүн "чадна аа" гэсэн. 

Нүүрсний хулгай, нүүрсний сонсгол гэдэг зүйл хэзээ эхэлснийг бид мэдэж байгаа. Нүүрсний сонсгол 9 өдрийн турш үргэлжилсэн. Харамсалтай нь энд байгаа баримттай холбоотой нэг ч зүйлсийг яриагүй. "Бодь"-ийн оффтейк гэрээ, вальютийн нөөцийн тухай Засгийн газрын тогтоолыг ишлээгүй. Сонсголын турш эхэлсэн цэгээсээ хазайж, дундаасаа өөрчлөгдсөн. Энэ нь улс төрийн шахалт, дарамт байв уу, эсвэл хувийн ашиг сонирхол байв уу гэдгийг би тухайн үед өөрөөс нь тодруулж байсан. Тухайн үед надад "Улс төрийн шахалт байхгүй, гэхдээ би дээд төрөө бодож байна, уучлаарай" гээд манай өрөөнөөс гарч байсан.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь "Бодь Интернэйшнл" ХХК-ийн захирал Д.Баясгалангаас хоёр хүний хамт байлцаж байгаад 500 мянган ам.доллар нэг удаа, 800 мянган ам.доллар нэг удаа, нийт 1.3 сая ам.доллар авсан гэдгийг гэрчүүд надад баримттайгаар хэлсэн. Үүнийг би гэрчүүдийн нэр болон мэдээлэлтэй хамт АТГ-д өгч байна" гэлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzzz(66.181.178.151) 21 секундын өмнө

ene enkhbayar ikh khudlaa gar l daa , ter kharts ,khelj bui ug, , khiij bui ajil ni neg l itgel turuulekhgui baigaa yum , ikh yumyg khalkhlaad , khamgaalaad l baigaa yum shig

0  |  0
Top