
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шалгуулахаар АТГ-т хүсэлт өгөөд байгаа билээ.
Тэрээр энэ тухай "УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь "Бодь Интернэйшнл" ХХК-ийн захирал Д.Баясгалангаас хоёр хүний хамт байлцаж байгаад 500 мянган ам.доллар нэг удаа, 800 мянган ам.доллар нэг удаа, нийт 1.3 сая ам.доллар авсан гэдгийг гэрчүүд надад баримттайгаар хэлсэн. Үүнийг би гэрчүүдийн нэр болон мэдээлэлтэй хамт АТГ-д өгч байна" хэмээсэн.
Харин энэхүү асуудалд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Нэг байсан гэрч нь дөрөв боллоо, 1.5 сая нь 1.3 сая ам.доллар боллоо, Бодийн тараасан авлига нь бүр 110 сая ам доллар гэнэ үү? Эрх бүхий байгууллагууд хурдтай шалгаж мухарлах ёстой" гэх хариу тайлбар өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )