Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний 341 дүгээр ангид ажиллаж байна

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 03 сарын 24

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийг Говь-Алтай аймгийн төв талбайд Алтай цэргийн хүрээний хүндэт харуул хүндэтгэн угтаж авав. Хүндэт зочид Зэвсэгт хүчний 341 дүгээр ангийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлын үйл явцтай танилцлаа.

Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба нар болон холбогдох албаны хүмүүс алба хааж буй орчин нөхцөлтэй танилцаж, дайчидтай хамт үдийн зоог барин соёл амралтын өрөөнд зочлов. Дайчидтай халуун дотно яриа өрнүүлэн хамт хөгжим тоглож, цэрэг эх орны сэдэвт дуу дуулсан нь дайчдад урам зориг өгч, бахархлыг нь төрүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх тус ангийн захирагч хурандаа Л.Жамбалсүрэнд "Их Эзэн Чингис хаан"-ы эш хөргийг хүндэтгэлтэй гардуулж, нийт бие бүрэлдэхүүнд хандан улс эх орны стратегийн томоохон төслүүдэд өндөр бүтээмжтэй ажиллаж байгаад талархаж буйгаа илэрхийлээд цаашдын бүтээн байгуулах их үйлсэд нь улам их амжилтыг хүслээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2026 оны 03 сарын 25

Манай ЕК гэж нэг л их очсон аймаг бүрдээ хүндэт харуул жагсааж угтуулсан, цэргийн ангиудаар айлчилсан хүн, нэг төрлийн мэргэжлээс шалтгаалан өвчин л юм даа, кк

0  |  0
Top