.png)
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Өнөөдрийн (2026.03.25) хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
Үүнд:
- Ойрх Дорнодын бүс нутагт үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээний талаар
- Төлбөрийн чадваргүйн улмаас санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж байсан тусгай зориулалтын сан, төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн үр дүнгийн талаар
- Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төсөл
- “Ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл / НҮБ-ын Хүний эрхийн хорооноос Монгол Улсад өгсөн зөвлөмжийг 2026-2031 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө/
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- “Төмөр замын салбар зам барихтай холбоотой зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Төр-Иргэний хяналтын тухай хууль /Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга/-ийн төслийн үзэл баримтлалын талаар
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын явцын талаар
- "Баялагтаа эзэн Монгол" Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах ажлын явцын талаар
- Монгол Улсын засаг захиргааны нэгжийг бүрэн хамарсан үүрэн холбооны сүлжээ байгуулах төлөвлөгөөний талаар болон бусад асуудлын талаар хэлэлцэнэ.
Сэтгэгдэл ( 0 )