Ж.Батжаргал: АН хуульд байхгүй үнлэслэлээр ШААРДЛАГА тавьж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирж бүрдээгүйн улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.

Үүнтэй холбогдуулан МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаан зарлаад байгаа бөгөөд энэ талаар МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал мэдээлэл өглөө. 

Энэ үеэр тэрээр "УИХ-ын тухай хуулийн, УИХ-ын дэгийн тухай хуульд гишүүн чуулганы болон байнгын хорооны хуралд бүрэн суух үүрэгтэй. Ард түмний төр барих эрхийг төлөөллөөр хэрэгжүүлж байгаа хүмүүс учир хариуцлагатай хандах ёстой. Өнөөдрийн байдлаар манай бүлгийн найман гишүүн эрүүл мэндийн шалтгаантай, гурван гишүүн гадаад томилолттой, хоёр гишүүн хүндэтгэх шалтгааны улмаас чөлөө авсан байна. Өнөөдөр хурлын ирц хүрсэнгүй. 

УИХ-ын дарга өнөөдрийн чуулганыг хойшлуулаад МАН-ын бүлэг хуралдаж, энэхүү нөхцөл байдалдаа үнэлэлт дүгнэлт өгөх улс төрийн шийдвэрээ гарга гэх чиглэл өгсөн. Бүлгийн даргын хувьд намын бүлгийн ээлжит бус хуралдааныг 14:00 цагт зарласан. 

АН-ын тавьж байгаа улс төрийн шаардлага бол өнөөдрийн УИХ-д мөрдөгдөж байгаа хуулиудад байхгүй үндэслэлээр шаардлага тавиад байгаа" гэлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top