УИХ-ын гишүүн Л.Гантөмөр УИХ-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад дэмжигдсэнтэй холбогдуулан өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрээр "Дараагийн Засгийн газраас ажил нэхнэ. Өөр нэхэх зүйл байхгүй. Шинээр байгуулагдах Засгийн газар цомхон байх ёстой гэж бодож байна. Надад Засгийн газарт орж ажиллах бодол байхгүй. Н.Учрал өмнө нь ярьж байсанчлан төрийн албыг цөөлөх бодлого барьж ажиллах байх.
Түүнийг ажлаа сайн хийх юм бол би сөрөг хүчин байсан ч дэмжиж ажиллах болно. Монголын төлөө ажил байвал бид оролцоод л явна. Хамтарна гээгүй шүү, дэмжинэ.
Дээр нь татварын асуудал байна. Эдийн засгийн харилцаанд орсон хүмүүс эрүүгийн хэрэгтэн болоод байна. Тиймээс эдийн засгийн харилцааг гэрээжүүлэх, татварыг хөнгөлөх бодлогууд яваасай гэж бодож байна" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 3 )
Үнэн дээ. хэт нэг талыг бариад бусдын гар хөл болоод байвал хэцүү дээ. Орос хятад руу очоод л, улс орноо тойроод л их хичээсэн юмсан. Одоо дунд нь яаж тоглох нь өөрийнх нь оюун ухаан л мэдэх хэрэг. Алсын хараа их л чухал даа

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus