Т.Аубакир: Олон хүүхдийн бодлогыг дэмжихгүй бол бид ХҮНД БАЙДАЛД орно

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 04 сарын 06

 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэдээлэл өглөө.

Тэрээр "Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль маш чухал. Хүн ам зүйн бодлогоо манай улс ямар бодлогоор баримтлах юм гэдэг чухал. Төрөлт жилээс жилд буурч байна. Олон хүүхэдтэй гэр бүлийг эдийн засгийн хөшүүргээр хэрхэн дэмжих вэ гэдэг маш чухал хууль.

Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн эцэг, эхийн аль нэгний орлогын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон түүнтэй адилтгах орлогын албан татвараас чөлөөлөхөөр байгаа. Энэ маань төсөвт нөлөөлнө гэсэн үг. Нийт 206 орчим тэрбум төгрөгийн татварын бүрдүүлэлт буурна гэсэн үг. 

Өнөөдөр бид олон хүүхэдтэй байх бодлогыг дэмжээд явахгүй бол 20 жилийн дараа манай улс амаргүй байдалд очно. Дэлхийн бүх улс орнууд төрөлтийг дэмжих, олон хүүхдийн бодлогыг баримталж ажиллаж байна" гэлээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цахар(103.14.38.141) 2026 оны 04 сарын 07

Тэр олон хүүхэдтэй айл нь Баян-Өлгийд л байгаа.

0  |  0
Зочин(103.229.123.106) 2026 оны 04 сарын 06

Энэ саад нэг иймэрхүү юмяриад өнгөрсөн юм чалчаад байж байдаг гөлөг яагаад дахин саад болов

0  |  0
Top