Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 04 сарын 08

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр /2026.04.08/ Налайх дүүрэгт ажиллаж байна.

Ерөнхийлөгч Налайх дүүргийн иргэдтэй уулзаж, өөрийн санаачилсан төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа.

Монгол Улсын Төрийн тэргүүн улсынхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, хөгжлийн галыг цахисан уурхайчдын өлгий нутаг Налайх дүүргийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж байгаадаа талархал илэрхийллээ. Мөн “Ерөнхийлөгчийн Илгээлт” хөтөлбөрт Налайх дүүргээс 10 гаруй хүүхэд хамрагдаж, дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцаж байгааг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны эш хөргийг Налайх дүүрэгт дурсгал болгон гардуулан өгч, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гаргасан Налайх дүүргийн иргэдийг төрийн дээд одон, медалиар шагнаж урамшууллаа.

Налайх дүүргийн ЗДТГ-ын Боловсролын хэлтсийн дарга асан, Үндэсний техникийн Их сургуулийн эрчим хүч, тээврийн сургуулийн багш, техникийн ухааны доктор дэд профессор Содномпэлийн Гэлэгжамцад ГАВЬЯАТ БАГШ цол

"Нэмүүн төгс” сувиллын үүсгэн байгуулагч, захирал, тэргүүлэх зэргийн их эмч Лхагважавын Өлзийбуянд “ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ” цол хүртээлээ.

Мөн эрхэлсэн ажил, салбартаа амжилт гаргасан Налайх дүүргийн иргэдийг Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагналаа.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(105.119.10.124) 2026 оны 04 сарын 08

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
зочин(66.181.166.196) 2026 оны 04 сарын 08

Налайх цэргийн хүрээний хүндэт харуул жагсаагүй юм байх даа, кк уг нь цэргийн анги байгууллагууд тэр чигт зөндөө л байгаа даа

0  |  0
Top